solongonews
03 дугаар сарын онцлох мэдээнүүдээс /11-20/
2022-03-29 12:20
03 дугаар сарын онцлох мэдээнүүдээс /11-20/

03 дугаар сарын 11-ний өдөр:

XIII сонгуулийн БХАТИХ-ын V чуулган Бээжин хотноо өндөрлөв.

03 дугаар сарын 12-ны өдөр:

1979 онд V сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны VI хурлаас Төрийн зөвлөлийн саналын дагуу жил бүрийн 03-р сарын 12-ны өдрийг Хятадын Мод тарих өдөр болгон тэмдэглэх тогтоолыг албан ёсоор баталжээ.

03 дугаар сарын 13-ны өдөр:

2022 оны Бээжингийн Өвлийн паралимпын наадам ёслол төгөлдөр өндөрлөв.

03 дугаар сарын 14-ний өдөр:

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны Тамгын газрын дарга Ян Жечи Италийн Ром хотноо АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Салливантай хэлэлцээ хийж, Украины нөхцөл байдлын талаар Хятадын талын байр суурийг илэрхийлжээ.

03 дугаар сарын 15-ны өдөр:

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Щердар Бердымухамедовтой утсаар ярьж, Туркменстаны ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэв.

03 дугаар сарын 16-ны өдөр:

Орон нутгийн цагаар 17 цаг 04 минутад Японы Фукусима мужийн ойролцоо тэнгист 7.4 баллын газар хөдөлж, 1 хүн эндэж, 92 хүн шархаджээ.

03 дугаар сарын 17-ны өдөр:

Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И Бээжин хотноо ШХАБ-ын нарийн бичгийн газрын дарга Жан Минтэй уулзаж, “Украины хямралын дагуулж байгаа нөлөөг зохицуулахад ШХАБ бүс нутгийн болон дэлхийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалах талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэх ёстой” гэжээ.

03 дугаар сарын 18-ны өдөр:

Бээжингийн цагаар 03-р сарын 18-ны орой, БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүсэлтийн дагуу АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай цахим уулзалт хийв. 

03 дугаар сарын 19-ний өдөр:

Египетийн аялал жуулчлал болон эртний дурсгалт зүйлсийн яам 19-ний өдөр мэдээлэхдээ, Египетийн археологийн баг нийслэл Каираас өмнө зүгт 30 км-ийн зайд орших Саккара нутгаас 4000 гаруй жилийн өмнөх таван шинэ булш илрүүлж, хадгалагдсан байдал сайн байгаа гэжээ.

03 дугаар сарын 20-ны өдөр:

Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Аньхуй мужийн Түньшид Алжирын Гадаад хэргийн сайд Рамаллатай уулзаж, хэлэлцээ хийв.

Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл