Хятад улсын дарга Ши Жиньпин 12-нд цаг уурын өөрчлөлтийн видео хуралд оролцон чухал үг хэлж, Хятад улсын бие даан санаачилж буй олон санаачилгыг зарлав.
Ши Жиньпин онцлохдоо таван жилийн өмнө олон орны удирдагчид улс төрийн хамгийн том шийдвэр зориг болон оюун ухаанаар цаг уурын өөрчлөлтийг даван туулах “Парисын хэлэлцээр”-ээр тохиролцоонд хүрэв. Таван жилийн турш “Парисын хэлэлцээр” хэрэгжилтийн шатанд орж, олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр дэмжин оролцсон юм. Одоо олон улсын байдал хурдтай өөрчлөгдөж, Ковид-19 халдвар гарснаар, хүн байгалийн харилцааны тухай дахин гүнзгий бодох болж, дэлхий нийт цаг уурын засаглалын ирээдүйг нэн анхаарах болоод байна гэжээ.
Ши Жиньпиний дурдсан дурдсан гурван санаачилга дэвшүүлэв.
Нэг. Эв санаа нэгтэй, хамтран ажиллах, хамтдаа хожих цаг уурын засаглалын шинэ байдлыг болгох. Цаг уурын өөрчлөлтийн сорилтын өмнө хүн төрөлхтөн адилхан хувь заяатай юм. Хятадын тал улс орнууд "Парисын хэлэлцээр"-ийг дэмжин, цаг уурын өөрчлөлтийн эсрэг илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж байна.
Хоёр. Хариуцлагаа ухамсарлан, тус бүр үүрэг гүйцэтгэх цаг уурын засаглалын шинэ системийг бий болгох. Талууд нийтлэг боловч ялгаатай үүрэг хариуцлагын зарчмыг баримталж, улс орны байдал болон чадварт үндэслэн, өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Хөгжил сайтай орнууд хөгжиж буй орнуудад хөрөнгө мөнгө, технологи, чадавхын бүтээн байгуулалтыг дэмжлэг үзүүлэх ёстой.
Гурав. Итгэлээ нэмэгдүүлэн, ногоон сэргээгдэх цаг уурын засаглалын шинэ үзэл баримтлалыг бий болгох. Ногоон бохирдол багатай үйлдвэрлэл амьдралын хэв маягийг санаачилж, ногоон хөгжлийн дундаас хөгжлийн боломж, эрч хүчийг хайх хэрэгтэй.
