solongonews
Ван И Украины Гадаад хэргийн сайд Кулебатай утсаар ярилаа
2022-04-05 11:06
Ван И Украины Гадаад хэргийн сайд Кулебатай утсаар ярилаа.

Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И хүсэлтийн дагуу 04-р сарын 04-ний өдөр Украины Гадаад хэргийн сайд Кулебатай утсаар ярьжээ. Хоёр тал Украины нөхцөл байдлын талаар санал солилцов.

Кулеба Орос, Украины байдлыг танилцуулж хэлэхдээ, Хятад улс бол энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг сурталчилж, хэрэгжүүлдэг агуу орон бөгөөд энх тайвныг сахин хамгаалах гол эерэг хүчин юм. Украин Хятадын олон улсын нөлөө, нэр хүндийг дээд зэргээр чухалчилж, Хятад улстай харилцаа холбоогоо хадгалахад бэлэн байна, Хятад улс гал зогсоох дайн тулаан зогсооход үргэлжлэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна.

Ван И юуны өмнө Украин дахь Хятад иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэхэд тусалсан Украины засгийн газар болон нийгмийн бүх давхаргад талархал илэрхийлж, Хятадын удирдагчид болон Хятадын засгийн газар хилийн чанад дахь иргэн бүрийн аюулгүй байдлыг дээд зэргээр анхаарч байгааг онцлон тэмдэглээд, Украинд сайн дураараа оршин сууж буй цөөн тооны Хятад иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар Украин цаашид идэвхтэй, үр дүнтэй арга хэмжээ авна гэдэгт найдаж байна гэжээ. Үүний тулд Украины тал бүх хүчээ дайчилна гэж Кулеба хэлэв.

Ван И хэлэхдээ "Украины асуудлаарх Хятадын үндсэн байр суурь бол энх тайвныг ятгаж, яриа хэлэлцээг ахиулах явдал юм. Ши Жиньпин дарга Хятад улсын байр суурь, дэвшүүлсэн саналыг олон удаа иж бүрнээр нь илэрхийлж байсан нь өнөөгийн сорилтыг даван туулахад бидний хувьд чухал заавар юм. Энхийг сахиулах, дайныг эсэргүүцэх нь Хятадын түүх соёлын уламжлал, бидний тууштай гадаад бодлого юм. Украины асуудлаар Хятад улс геополитикийн хувийн ашиг сонирхлыг эрэлхийлдэггүй, нөгөө талаас галыг харах сэтгэлгээгүй, гал дээр тос нэмсэн зүйл хийхгүй. Бидний чин сэтгэлээсээ хүсэн хүлээдэг ганцхан зорилго бий, тэр нь энх тайван. Орос-Украины энхийн хэлэлцээ хийхийг Хятадын талд дэмжиж байна. Хэчнээн хүнд хэцүү, үл ойлголцол байсан ч гал зогсоож, энх тайвныг тогтоох хүртэл энхийн хэлэлцээний ерөнхий чиглэлийг баримтлах ёстой" гэжээ.

Ван И хэлэхдээ "Дайн дуусах цаг бий, гол зүйл бол өвдөлтийг хэрхэн даван туулж, Европын аюулгүй байдлыг тогтвортой байлгах явдал юм. Аюулгүй байдлын хуваагдашгүй зарчимд суурилсан эрх тэгш яриа хэлэлцээгээр Европын аюулгүй байдлын тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой механизмыг жинхэнэ ёсоор байгуулах ёстой гэж Хятадын тал үзэж байна. Хятад улс бодитой, шударга байр сууриа баримталж, энэ талаар өөрийн замаар үргэлжлэн бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Украины тал ард түмнийхээ язгуур эрх ашигт нийцсэн сонголтуудыг бие даан хийх хангалттай мэргэн ухаантай гэж үзэж байна" гэжээ.

Кулеба Хятадын байр суурьтай санал нэг байгаагаа илэрхийлж, Хятад улс Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлээд, Украин Оростой энхийн хэлэлцээ хийж, урт хугацааны шийдэл олохын төлөө байгаа хэвээр байгаа бөгөөд Украин, Европын үүд хаалга болоход бэлэн байна гэжээ.

Ван И хэлэхдээ "Энэ хаалга Европын энх тайван, Украины хөгжил, Хятад, Европын хамтын ажиллагаанд хүргэнэ гэж найдаж байна" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл