Хятад улсын дарга Ши Жиньпин Олон улсын сагсан бөмбөгийн холбооны дарга Хорасио Мураторег 30-ны үдэш Бээжин хотноо хүлээн авч уулзав.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ, сагсан бөмбөг бол дэлхийн хамгийн чухал нөлөө бүхий нэг төрлийн спорт бөгөөд Хятадын ард олны таашаалыг хүлээсэн юм. Хятад улс сагсан бөмбөгийн спортын хөгжлийг чухалчилж, олон улсын сагсан бөмбөгийн үйлст идэвхтэй оролцож, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо сагсан бөмбөгийн спортын хөгжилд оруулсан хичээл зүтгэлийг дэмжиж байна. Энэ удаагийн Сагсан бөмбөгийн ДАШТ нэг удаагийн мартагдашгүй гайхамшигтай спортын цуглаан болно гэдэгт эргэлзэхгүй байна гэв.
Ши Жиньпин: БНХАУ байгуулагдсанаас хойших 70 жилд спортын үйлс асар их амжилтад хүрэв. Спорт бол улс орон хүчирхэгжихэд байх ёстой зүйл бөгөөд ард түмний эрүүл мэнд, аз жаргалтай амьдралын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хятад улс спортын хүчирхэг орон болох бүтээн байгуулалтыг хийж байна. Олон улсын сагсан бөмбөгийн холбоотой цаашид ч хамтын ажиллагаа өрнүүлж, Хятад улсын сагсан бөмбөгийн спортын дэлгэрэлт ба түвшин дээшлэх ажлыг дэмжихэд бид бэлэн байна гэжээ.
Хорасио Мураторе Ши Жиньпин дарга энэ удаагийн сагсан бөмбөгийн ДАШТ-ний нээлтийн ёслолд оролцох болсонд талархал илэрхийлээд, мөн Хятадын засгийн газар урт удаан хугацааны туршид Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ажлыг дэмжиж ирсэнд талархаж, Хятадын тал энэ удаагийн сагсан бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад маш сайн бэлтгэл ажил хийснийг сайшааж, энэ удаагийн тэмцээн нь дэлхийн сагсан бөмбөгийн спортын түүхэнд хамгийн амжилтад хүрсэн нэг удаагийн тэмцээн болох нь лавтай юм гэжээ.
