solongonews
Хятад-Арабын орнуудын радио телевизийн хамтын ажиллагааны 4-р форумд баярын захидал илгээв
2019-10-17 17:04
Ши Жиньпин Хятад-Арабын орнуудын радио телевизийн хамтын ажиллагааны 4-р форумд баярын захидал илгээв.

Хятад-Арабын орнуудын радио телевизийн хамтын ажиллагааны 4-р форум Жэжян мужийн Ханжөү хотод боллоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус форумд баярын захидал илгээсэн байна.

Ши Жиньпин: Ноднин жилийн 7-р сард би Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын сайдын хэмжээний 8-р хурлын нээлтэд бүх талаар хамтран ажиллах, хамтдаа хөгжих, ирээдүйд хандсан Хятад-Арабын орнуудын стратегийн түншийн харилцаа болгон бүтээн байгуулах тухай зарлан мэдэгдэж, Хятад, Арабын орнуудын найрсаг харилцааг түүхийн шинэ шатанд гаргасан билээ. Хятад, Арабын орнууд гар нийлэн хичээн зүтгэж, мэдээллийн хэрэгслийг уялдаатай хөгжүүлэн, ухаалаг радио телевизийн мэдээллийн хэрэгсэл болгон бүтээн байгуулж, хөгжүүлж, Хятад, Арабын орнуудын ард иргэдийн найрсаг сэтгэлийг нэмэгдүүлэн, Хятад, Арабын орнуудын стратегийн түншийн харилцааны хөгжлийг ахиулахад улам их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл