
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилгаар зохион байгуулсан энэхүү олон улсын үзэсгэлэн яармаг гуравхан жилийн дотор дэлхий нийтийн туршлага, ололт амжилтаа хуваалцах чухал индэр болж, олон улсын бараа нийлүүлэлт, хөрөнгө оруулалтыг дэмжиж, хүмүүнлэгийн солилцоо, нээлттэй хамтын ажиллагаа зэргийг идэвхжүүлсэн болно.
Олон орны аж ахуйн нэгж эл яармагт идэвхтэй оролцсоноор III экспогийн үзэсгэлэнгийн талбай 30 мянган квадрат метр нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалтад хэрэгжүүлж байгаа Хятад улсын сөрөг жагсаалтын заалт 40-өөс 33 болон багасаж, чөлөөт худалдааны туршиц бүс 18-аас 21 болон нэмэгдэж, дундын орлоготой 400 сая хүн амыг оролцуулсан Хятад улсын нийт 1.4 тэрбум хүн ам нь дэлхийн хамгийн их нөөц боломжтой зах зээлийг бүрдүүлсэн гэдгийг тоо баримтаас харуулж байна.

Ковид-19-ийн цар тахлын нөхцөлд дэлхийн аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлд өөдрөг бодолтой байгаа учраас энэ удаагийн яармагт идэвхтэй оролцож байгаа юм. Эдгээрийн дотроос Японы аж ахуйн нэгжүүд хамгийн олон, Америкийн аж ахуйн нэгжийн үзэсгэлэнгийн талбай нь хамгаас том байжээ. “Бүс ба зам” -ын улс орон бүс нутгийн 500 гаруй компани оролцож, 40 мянган квадрат метр талбайд бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж байна.
Итали, Португали зэрэг орнууд тус экспогийн албаны сайтаар дамжин, гэрэл зураг, видеогоор нутаг усныхаа зан заншил, хөгжлийн байдал, хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулж, гадаад дотоодын интернет ашиглагчдын анхаарлыг татсан юм.

Энэ удаагийн экспод оролцох бүх хүн шаардлагын дагуу нуклейн хүчлийн шинжилгээний хариугаа үзүүлж, эрүүл мэндийн амлалтын бичигт гарын үсэг зурж байгаа юм. Цагийн хуваарилалтын дагуу захиалга өгч үзэсгэлэнтэй танилцах хүний тоог хяналтдаа авч зүй зохистой хэмжээнд байлгаж, аюулгүй тав тухтай орчныг бүрдүүлж өгч байна.





