
Ёслолын арга хэмжээнд дэд захирал Янь Шяомин:
- Ши Жиньпин дарга энэ онд Олон улсын олимпын хорооны дарга Бахтай хоёр удаа утсаар ярьж, Хятадын засгийн газар болон ард түмэн Токиогийн олимпыг дэмжиж байгаа бөгөөд Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпыг амжилттай зохион байгуулах итгэл дүүрэн буйгаа илэрхийлсэн. Хятадын Төв радио телевиз Олон улсын олимпын хороотой олон хэлбэрээр хэлэлцээр хийж, Токиогийн олимпын наадмыг дамжуулан мэдээлэх талаар нийтлэг ойлголтод хүрсэн юм гэж хэллээ.

Хятадын Төв радио телевиз энэ удаа Токиогийн олимпыг газар дээрээс нь мэдээлэхээр 800 орчим хүний бүрэлдэхүүнтэй багаа томилон ажиллуулж, CCTV1, CCTV2, CCTV5,CCTV5+, CCTV4K зэрэг телевизийн суваг, Хятадын дуу хоолой радио болон Ян Шы Пинь шинэ медиа платформоор олимпын наадмын мэдээлэл цацах болно.

