solongonews
Ли Кэчян дэлхийн байгалийг хамгаалах 7 -р их хурлын нээлтийн ёслолд оролцов
2021-09-04 22:35
2021 оны 09-р сарын 03 -нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян дэлхийн байгалийг хамгаалах 7 -р их хурлын нээлтийн ёслолд видео хэлбэрээр оролцож үг хэлэв.

 .Тэрээр:

- Хятадын уламжлалт соёл иргэншлийн цар хүрээнд хүн төрөлхтөн ба байгаль орчин хоёрын хооронд эв найрамдалтай орших тухай ойлголт байдаг. Сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газраас байгалийг хамгаалах ба түүний тогтвортой хөгжлийг дээд хэмжээнд хүндэтгэн үзэж байна. Энэ оны 04-р сард болсон "Төрийн удирдагчдын цаг уурын дээд хэмжээний уулзалт"-ын үеэр дарга Ши Жиньпин: 

- Хүн ба байгалийн хамтын цогцыг хамтдаа байгуулах тухай санал тавьсан байна. Хятад улс 1.4 тэрбум хүн амтай том гүрэн болсны хувьд социалист орчин цагийн улсыг цогцлоон байгуулах явцад байгалийг хүндэтгэн, байгалийг хамгаалж, байгальд дасан зохицож, экологийн соёл иргэншлийн үзэл баримтлалд нийцэж байгааг чухалчлах бөгөөд хөгжлийн дунд хамгаалж, хамгаалахын зэрэгцээ хөгжүүлж байна. Байгаль орчны дэлхийн засаглал нь урьд өмнө байгаагүй сорилтод тулгарч байгаа нөхцөл байдалд олон улсын хамтын нийгэмлэг нь хүн төрөлхтөн ба байгаль хоёрын эв найртай байгаа үзэсгэлэнт ертөнцийг бүтээн байгуулахад мэрэйн зүтгэх хэрэгтэй гэж хэллээ.

   Ли Кэчян: 

- Бидний амьдарч буй дэлхий бол эко систем гэдгийг онцлон тэмдэглэв. Байгалийн экологийг сайтар хамгаалж, далай тэнгис, ой мод, тал нутаг зэргийг хамгаалахын зэрэгцээ эко системийг хамгаалах болно.

    Ли Кэчян:цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг дэмжих нь хүн төрөлхтний хөгжлийн зайлшгүй шаардлага бөгөөд ногоон ба нүүрстөрөгч багатай хөгжлийн замыг сонгох шаардлагыг онцлон тэмдэглэв. Ногоон санхүүжилтийг хөгжүүлэх, ногоон технологийг судлах, үйлдвэрлэлийн өөрчлөлт ба шинэчлэлтийг дэмжихийн тулд бид "Байгальд суурилсан хэрэгжилт"-ийг хэрэгжүүлэх ёстой. Бага нүүрстөрөгч нь хүн төрөлхтний тогтвортой хөгжилд урт хугацааны түлхэц үйлдэл үзүүлэхийн тулд ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлж, эрчим хүч хэмнэх, утааг бууруулах ажлыг цогцоор нь дэмжих төдийгүй хичээнгүй, хэмнэлттэй хэрэглээний үзэл баримтлалыг дэмжих хэрэгтэй гэж илэрхийлэв.

   Ли Кэчян: 

- Дэлхийн экологийн байгаль орчны засаглалыг улам боловсронгуй болгож, өргөн цар хүрээнд зөвлөлдөх, ашиг тусыг хамтдаа хүртэх, хамтдаа бүтээн байгуулах зарчмыг баримталж, дэлхийн байгаль орчны засаглалын шударга, эрх тэгш, хамтдаа ашиг хүртэх тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй гэж тэмдэглэсэн байна.

     Дэлхийн байгалийг хамгаалах их хурал нь дэлхийн байгалийг хамгаалах холбооны дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг хурал болох юм. Дэлхийн байгаль орчин ба хөгжлийн салбарт чухал нөлөө үзүүлж байна. Мөн хурал нь "Байгаль нэгтэй, ирээдүй нэгтэй" хэмээх уриан дор Францын засгийн газар, дэлхийн байгалийг хамгаалах холбоо хамтран зохион байгуулсан байна. Францын Ерөнхийлөгч Макрон, олон улс орны улс төрчид, үйлдвэр, худалдааны хүрээний төлөөлөгчид оролцсон байна.

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : http://www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл