solongonews
Хатан голын экологийг сайжруулах нь Хятадын ногоон хөгжлийн зорилтыг харуулж байна
2021-10-25 10:20
Хатан голын экологийг сайжруулах нь Хятадын ногоон хөгжлийн зорилтыг харуулж байна

    Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан Шаньдүн мужид ажиллахдаа хатан голын урсгал дагуу нутгийн экологийг хамгаалах болон чансаатай хөгжлийн яриа уулзалт даргалан хуралдуулсан юм. Ши Жиньпин:

- Хатан голыг хамгаалах ажлыг цаашид ахиулна. Хатан гол нам дөлгөөн байх нь улс орны засаглалын том үйл хэрэг юм. 14-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд хатан голын урсгал дагуух экологийг хамгаалах болон чансаатай хөгжлийг ахиулах талаар илэрхий үр дүнд хүрэх хэрэгтэй. Экологио хамгаалах замаар хэлбэрэлтгүй замнаж, ногоон хөгжлийг ахиулах Хятад улсын шийдвэр зоригийг хүмүүст тодорхой харуулж байгаа юм гэж тэмдэглэжээ.

    Хятадын хоёрдугаар том мөрний хувьд хатан гол нь Хятадын экологийн чухал халхавч бөгөөд хүн амын шилжилт хөдөлгөөн болон эдийн засгийн хөгжлийн чухал бүс нутаг юм. Гэвч хатан гол бол дэлхий дээрх хамгийн их элс шороотой, засахад хүндрэл ихтэй, усны гамшиг ихтэй гол мөрөн юм. Хэдэн мянган жилийн турш Хятадын ард түмэн хатан голын гамшигтай тэмцсээр ирсэн. БНХАУ байгуулагдсанаас хойш ялангуяа ХКН-ын 18-р их хурлаас хойш хатан голыг засах болон түүний урсгал дагуу нутгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх талаар асар их амжилт олж, хатан гол жил бүр амар амгалан болсон түүхийн гайхамшгийг бүтээсэн.

     Ши Жиньпин дарга хатан голын урсгал дагуух нутгийн экологийг хамгаалах болон чансаатай хөгжлийг ахиулах ажилд анхаарал тавьсаар ирсэн. 2012 оноос өдгөөг хүртэл тэрээр хатан голын урсгал дагуу 9 мужид ажиллаж, голын эрэг дагуу экологи хамгаалах гол бүсийн байгуулалтын талаар шаардлага тавьж байсан юм. Хоёр жилийн өмнө Ши Жиньпин дарга яриа уулзалт даргалан хуралдуулж, хатан голын эрэг дагуух экологи хамгаалалт болон чансаатай хөгжлийн үндэсний томоохон стратегийг дэвшүүлж байсан. Саяхан нийтэлсэн хатан голын урсгал дагуух экологи хамгаалалт болон чансаатай хөгжлийн хөтөлбөр нь ирэх 10-с 30 жилийн холбогдох ажлын талаар системтэй байршуулалт хийсэн юм.
Энэ удаа ажиллах явцдаа дарга Ши Жиньпин хатан голын далайн цутгаланд очиж, хатан голын гурвалжин хойгийн үндэсний байгалийн дархан цаазтай газрын байдалтай өөрийн биеэрээ танилцаж, хатан голын далайн цутгаланд үндэсний паркыг түргэн байгуулахыг шаардсан байдаг. Тэрээр бас Шэн Ли нефтийн ордод очиж, гол техникийн асуудлыг хүчээ төвлөрүүлэн зохицуулж, цэвэр өндөр үр ашигтай нээж ашиглаж, эрчим хүчний нийлүүлэлтийн чанар, үр ашгийг нь дээшлүүлж, нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулахыг шаардсан юм.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл