solongonews
Санхүү, эдийн засгийн төв хорооны тав дахь хурал болов
2019-08-27 14:47
Санхүү, эдийн засгийн төв хорооны тав дахь хурал болов.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Санхүү, эдийн засгийн төв хорооны дарга Ши Жиньпин 08-р сарын 26-нд санхүү, эдийн засгийн төв хорооны тав дахь хурлыг даргалан хуралдуулж, давуу талаа харилцан нөхсөн өндөр чанартай бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх асуудал, аж үйлдвэрийн дэд бүтцийн хүчин чадал, аж үйлдвэрийн гинжийн хэлхээний түвшнийг дээшлүүлэх асуудлыг судлан хэлэлцсэн байна.

Ши Жиньпин хурлын үеэр хэлэхдээ, бүс нутгийн нөхцөл байдлын дагуу, хөдөлмөрийн зохистой хуваагдал, тэргүүний хөгжлийн замаар замнаж, үндсэн чиглэлийн үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлж, орон зайн засаглалыг сайжруулан, өндөр чанартай бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг бий болгох хэрэгтэй гэжээ. Нэгдсэн, нээлттэй өрсөлдөөний зах зээлийг бүрдүүлэх шаардлагатай бөгөөд ингэснээр зах зээлийн нөөцийг хуваарилахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, зах зээлийн интеграцыг хөгжүүлэх механизмыг боловсронгуй болгож, бүс нутгийн хамтын ажиллагааны механизмыг гүнзгийрүүлнэ. Бүс нутаг хоорондын харилцан туслалцааг бий болгох шаардлагатай байна. Газрын менежментийн тогтолцоог шинэчлэх, газар зохион байгуулалтын уян хатан байдлыг сайжруулах, давуу талтай газруудыг хөгжлийн илүү өргөн боломж бүрдүүлэх шаардлагатай байна. Нийт эрчим хүчний хэрэглээ, эрчмийн давхар хяналтыг сайжруулах, экологийн нөхөн олговрын тогтолцоог цогцоор нь бий болгох хэрэгтэй. Зүүн хойд бүс нь эдийн засгийн бүтцийг идэвхтэй зохицуулж, аж үйлдвэрийн олон талт хөгжлийг ахиулж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн шинэчлэлийг түргэтгэж, шинээр нээгдэх хил хязгаарыг бий болгож, засгийн газрын чиг үүргийг өөрчлөх, бизнес эрхлэгчдийг дэмжих, боловсон хүчний эерэг хөшүүргийг бэхжүүлэн бүрэн сэргэлтэд хүрэх шаардлагатай гэж онцолжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл