solongonews
Монгол морины шандсаар цуцалтгүй урагшилъя
2019-12-06 11:19
Монгол морины шандсаар цуцалтгүй урагшилъя.

2014 онд дарга Ши Жиньпин Өвөр Монголд ажиллахдаа “Ажил үйлс эрхлэхдээ монгол морьтой адил байх хэрэгтэй” гэж чухалчлав. 2019 онд дарга Ши Жиньпин Өвөр Монголд ажиллахдаа “Уг санаагаа үл мартаж үүрэг хариуцлагаа бат цээжлэх” гол сэдэвт хүмүүжлийг өрнүүлж байгаа тухай зааж жолоодохдоо “Өвөр Монголын нөхөд намын төв хорооны шаардлагыг нарийн хянамгай хэрэгжүүлж, монгол морины шандсыг харуулан бүх төрлийн ажлыг сайтар хийх хэрэгтэй” гэж чухалчилсан байна.

Монгол морины шандас нь тал нутгийн охид хөвгүүдийн оюуны өвөрмөц тэмдгийг төлөөлж, тал нутгийн хөвгүүд охидод оюуны хүчирхэг их хүч олгосноор үл барам Хятадын үндэстний тэмцлийн явцад гүн үндэслэж, Хятадын үзэл санааны илрэл болж, Хятадын үзэл санааны агуулгыг баялаг болгов. Монгол морины шандсыг их хэмжээгээр бадруулах нь дарга Ши Жиньпиний Өвөр Монголд хүлээлгэсэн хүсэл найдвар бөгөөд мөн Өвөр Монголын хөгжлийн бодит шаардлага болно.

Өнгөрснийг бодвол Өвөр Монголын үндэстнүүдийн дарга удирдлага олон түмэн хүнд бэрхшээлийг давж, цуцалтгүй урагшлан, зорьсондоо заавал хүрэх зоргоор чармайснаар эдийн засаг нийгэм түргэн хөгжиж, хот хөдөөгийн байдалд маш их өөрчлөлт гарч, ардын амьдрал өдрөөс өдөр сайжирлаа. Өнөөдрийн Өвөр Монгол нэгэнт улсын чухал энергийн суурин, шинэ маягийн химийн аж үйлдвэрийн суурин, өнгөт төмөрлөг үйлдвэрлэн боловсруулах суурин, бохирдолгүй малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүн боловсруулах суурин, стратегийн бодлогын чанартай шинээр мандсан аж үйлдвэрлэлийн суурин хийгээд улсын дотоод гадаад дахь нэртэй аялал жуулчлалын орон болсон байна.

Одоогоор Өвөр Монгол хэлбэрээ өөрчлөн хөгжих зангилааны шатанд орж, урьд өмнө байгаагүй хүнд үүрэг, олон арвин хүнд асуудалд тулгарч байна. Аюул түгшүүр өрсөлдөөнийг шийдвэрлэх, хүнд асуудлыг шийдэхэд итгэл бишрэл, эр зориг, тэмцлийн зориг санаад түшиглэх хэрэгтэй. Бүх шатны намын гишүүн удирдлагууд итгэл зоригоо бататгаж, боломжийг түшиглэн, хүнд бэрхшээлийг ялан давж, монгол морины үзэл санааны жинхэнэ агуулгыг харуулах хэрэгтэй.

Бид Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хүсэл найдварыг бат цээжлэн, монгол морины шандсыг харуулан, цуцалтгүй зүтгэн бүх төрлийн ажлаа сайн хийж, яруу гайхамшигт Өвөр Монголыг бүтээн байгуулъя!

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл