solongonews
Ши Жиньпин Хятад Африкийн иргэд хоорондын VI форумд зориулан баярын захидал илгээлээ
2021-11-15 20:30
Ши Жиньпин Хятад Африкийн иргэд хоорондын VI форумд зориулан баярын захидал илгээлээ.

Хятад Африкийн иргэд хоорондын VI форум 11-р сарын 15-ны өдөр буюу өнөөдөр Бээжин хотноо болсон бол ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин форумд зориулан баярын захидал илгээсэн байна.

Ши Жиньпин захидалдаа:

- Өнөөгийн дэлхий нийт нь хөгжлийн цаг үед байгаа төдийгүй өөрчлөлт хувьсалтын цаг үед ороод байна. Шинэ боломж, сорилтын өмнө Хятад, Африк аль ч цаг үеэс илүү энх тайван, шударга, эрх тэгш, ардчилсан, эрх чөлөө гэх хүн төрөлхтний хамтын үнэ цэнийг даган мөрдөх ёстой бөгөөд эв нэгдэлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтдаа хөгжин цэцэглэж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа бүтээн байгуулъя гэлээ. Мөн хоёр орны хамтын хичээл зүтгэл дор  Хятад Африкийн иргэд хоорондын форум Хятад, Африкийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, Хятад, Африкийн ард түмнийг холбогч гүүр болж, Хятад Африкийн хувь заяаны хамтын цогцыг байгуулан, Хятад, Африкийн иргэний хоорондын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэхийг хүсэж байна гэж онцолсон байна.

Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл