Ши Жиньпин дарга, Шинэ Зеландын амбан захирагч Кейро нар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 12-р сарын 22-нд баярын цахилгаан илгээжээ.
Ши Жиньпин “Хятад, Шинэ Зеланд бол бие биеийнхээ хамтын ажиллагааны чухал түнш болно. Хятад, Шинэ Зеланд дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хугацаанд хоёр орны харилцаа эрүүл, тогтвортой хөгжлийг хадгалж, олон "анхны" бий болгож байв. Хятад, Шинэ Зеландын олон салбар дахь хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгч, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулсан юм. Би Хятад, Шинэ Зеландын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж, амбан захирагч Кейротой хамтаар түүхэн туршлагаа дүгнэн, стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, Хятад, Шинэ Зеландын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй ахиулж, хоёр орны ард түмэнд илүү сайн ашиг тусаа өгөхөд бэлэн байна” гэв.
Кейро “Шинэ Зеланд Хятадын харилцаа бол Шинэ Зеландын хоёр талын харилцааны чухал харилцааны нэг болох юм. Шинэ Зеланд, Хятадын хооронд 50 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцааны хөгжилд асар их амжилт гаргалаа. Шинэ Зеланд улс хоёр орны олон жилийн солилцооны түүхийг эрхэмлэн дээдэлж, хоёр орны ард түмэн болон дэлхий дахинд тус дөхөм үзүүлэх хамтын ажиллагааг тасралтгүй ахиулахад бэлэн байна” гэжээ.
