Ши Жиньпин дарга 11-р сарын 05-ны өдөр Танзанийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Жон Помбе Магуфулид баярын цахилгаан илгээлээ.
Дарга Ши Жиньпин баярын цахилгаандаа: Хятад, Танзани бол зовлон жаргалаа хамтатгасан сайн анд нөхөд, сайн түнш, сайн ахан дүүс юм. Хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа тасралтгүй шинэ амжилтад хүрч байна. Хоёр тал хамтдаа коронавирусийн цар тахалтай тэмцэх явцад харилцан нэгнээ дэмжиж, харилцан туслалцаж ирсэн юм. Хятад, Танзаний харилцааг хөгжүүлэхийг би дээд хэмжээнд чухалчлан үзэж, ерөнхийлөгч Жон Помбе Магуфулитай хамт хоёр талын иж бүрэн хамтын ажиллагааны түншийн харилцааг улам их хөгжүүлж, хоёр орон болон хоёр ард түмэнд аз жаргал эдлүүлэхэд бэлэн байна гэж тэмдэглэсэн байна.
