solongonews
Агуу үйлс, эрхэм зорилгын биелэл
2021-07-16 21:14
Агуу үйлс, эрхэм зорилгын биелэл.

     Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин социалист хувьсгал, бүтээн байгуулалтын ололт амжилтыг ард түмэн бүтээсэн, өөрчлөлт нээлтийн агуу түүхэн жүжгийн хувьд олон зуун сая иргэд гол ролийг тоглодог гэж онцлон тэмдэглэсэн байдаг.

Хятадын Коммунист Нам байгуулагдсан тэр өдрөөсөө коммунизмыг хэрэгжүүлэхийг намын хамгийн дээд зорилго болгож, Хятадын ард түмэнд аз жаргал эрэлхийлэн, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтыг биелүүлэх уг санаа ба эрхэм зорилгоо эргэлзээгүй байв. Социалист өөрчлөлт, өөрчлөлт нээлт, ядуурлыг бууруулах, чинээлэг нийгмийг бий болгох  ... Эдгээр ерөнхий бодлого, шийдвэр гаргах томоохон зохиыббббыцуулалтыг боловсруулж, хэрэгжүүлэх нь Хятадын ард түмний аз жаргал, Хятад үндэстний сэргэн мандалтын агуу үйлсийн ялалт бөгөөд ХКН-ын анхны эрхэм зорилгын биелэл юм.

       Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсан
Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсанаар Хятадын хагас колони, хагас феодалын нийгмийн түүхийг эцэслүүлж,их гүрнүүдийн Хятадад тавьсан тэгш бус гэрээнүүдийг бүрэн хүчингүй болгож, Хятадын ард түмэн улс орон, нийгэм ба өөрийн хувь заяаныхаа эзэн болсон байна, Хятадын үндэстнүүдийн хөгжил давшилт үүнээс эхлэн шинэ эрин зууныг нээв.

          Газар шорооны өөрчлөлт

   1950 оны 06 сарын 30-ны өдөр, Төвийн ардын засгийн газраас “БНХАУ-ын газар шороон өөрчлөлтийн хууль”-г нийтлэн хэрэгжүүлэв. Энэ нь шинэ чөлөөлөгдсөн бүс нутгийн газар тарианы өөрчлөлтийг хийх үндсэн хууль болов.

Социалист өөрчлөлт, социалист системийг байгуулсан

 1956 онд, социалист өөрчлөлт үндсэндээ дуусаж, Хятадын социалист улс төр ба эдийн засгийн систем бий болж,Хятадын социализм бий болжээ.

        “БНХАУ-ын үндсэн хууль”

1954 оны 09-р сард бүх Хятадын АТИХ-ын их хурлын анхдугаар хурал Бээжинд хуралдаж,“БНХАУ-ын үндсэн хууль”-г баталжээ. Уг хууль нь социалист хэлбэрийн үндсэн хууль байж, ардын ардчиллын зарчим ба социализмын зарчмуудыг тусгасан болно.

        Шинэ нөхцөл байдал дахь гол үүрэг

ХКН-ын Ⅷ их хурлаас социалист систем Хятадад үндсэндээ байгуулагдсан гэж зарласан байна. Мөн нам болон ард түмний гол үүрэг бол Хятад улсыг хоцрогдсон хөдөө аж ахуйн орноос хөгжингүй аж үйлдвэрийн орон болгох болно гэж онцолсон байжээ.

        "Дөрвөн шинэчлэл" стратегийн зорилтууд
1964 оны эцсээр Жөү Эньлай " Дөрвөн шинэчлэл" -ийг хэрэгжүүлэх түүхэн даалгаврыг санал болгон дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл " урт бус түүхэн хугацаанд Хятад улсыг орчин үеийн хөдөө аж ахуйн,орчин үеийн аж үйлдвэрийн, орчин үеийн үндэсний батлан хамгаалалттай, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн социалист хүчирхэг улс болгон бүтээн байгуулна гэсэн байна.

        Үнэнээс зөвийг олох

ХКН-ын Ⅺ төв хорооны 3-р бүгд хуралд урт хугацааны “Зүүн”-ий алдаануудыг залруулж, "хоёр бүхэн"-ий буруу бодлогыг бүрмөсөн үгүйсгэж, үнэний жишгийн талаарх хэлэлцүүлгийг өндөр үнэлж,үнэнээс зөвийг олох намын үзэл суртлын шугамыг тогтоов.

        Өөрчлөлт нээлт

ХКН-ын Ⅺ төв хорооны 3-р бүгд хурал 1978 оны 12-р сарын 18-22-ны өдрүүдэд Бээжин хотноо хуралдаж, өөрчлөлт нээлт хийхийг санал болгон дэвшүүлэв. Өөрчлөлт нээлт бол ХКН-ын агуу сэргэлт юм. Энэ удааны бүгд хурлаас эхлэн,өөрчлөлт нээлт болон Хятадын онцлогтой социалист нийгмийг бүтээн байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд Дэн Шяопингийн онол ч бүрэлдэн хөгжсөн байна.

        Социализмын анхан шатны намын үндсэн шугам
ХКН-ын XIII их хурал нь социализмын анхан үе шатны намын үндсэн шугамыг тогтоожээ. Бүх үндэстний ард түмнийг удирдан, эдийн засгийн бүтээн байгуулалтад гол анхаарал хандуулан,дөрвөн үндсэн зарчмыг баримталж, өөрчлөлт нээлтийг дагаж мөрдөнө. Мөн Хятад улсыг цэцэглэн хөгжсөн, ардчилсан, соёл иргэншилтэй орчин үеийн социалист орон болгохын төлөө зүтгэн тэмцэнэ гэсэн байна.

        “Гурван үе шат” хөгжлийн стратеги

Хятад улсын эдийн засгийн бүтээн байгуулалтын стратегийн байршлыг гурван үе шаттайгаар хуваадаг бөгөөд эхний алхам нь 1980 оныхоос ДНБ-ийг хоёр дахин нэмэгдүүлэх,иргэдийн амьжиргааны асуудлыг шийдвэрлэх явдал юм. Хоёр дахь алхам бол 20-р зууны эцсээр ДНБ-ийг хоёр дахин нэмэгдүүлэх бөгөөд ингэснээр иргэдийн амьдралыг чинээлэг хэмжээнд хүргэнэ. Гурав дахь алхам бол 21-р зууны дунд үе гэхэд нэг хүнд ногдох ДНБ нь дунд зэргийн хөгжилтэй орнуудын түвшинд хүргэж, ард түмэн харьцангуй чинээлэг амьдарч, орчин үеийн өөрчлөлтийг үндсэндээ биелүүлэх болно.

        Социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бий болгох
1993 оны 11-р сард ХКН-ын XIV Төв Хорооны 3-р бүгд хурал “Социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бий болгох асуудлаар ХКН-ын төв хорооны шийдвэр”-ийг хянан хэлэлцэж батлав. Уг шийдвэрт социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бий болгох ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байжээ.

Шинжлэх ухаан,боловсролоор улс орноо хөгжүүлэх стратеги  1995 оны 05-р сард ХКН-ын төв хороо шинжлэх ухаан техник мэргэжлийн хөгжлийн ирээдүйн хандлага ба дотоод гадаадын нөхцөл байдалд чиглүүлэн шинжлэх ухаан техник мэргэжлийн дэвшлийг тэргүүн байранд тавьж,шинжлэх ухаан,боловсролоор улс орноо хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэхээр тогтов.

        Тогтвортой хөгжлийн стратеги

1994 онд “Хятадын 21-р зууны хөтөлбөр- Хятадын хүн ам, хүрээлэн буй орчин ба хөгжлийн цагаан ном”-ыг нийтэлж, тогтвортой хөгжлийн ерөнхий стратеги, арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр дурдсан байна.

        Намын байгуулалтыг ахиулах шинэ төслүүд
1994 оны 09-р сард Хятадын Коммунист Намын XIV Төв Хорооны 4-р бүгд хуралд "Намын байгуулалтыг бэхжүүлэх томоохон асуудлаар ХКН-ын төв хорооны шийдвэр" -т намын байгуулалтыг “шинэ эрин үеийн төсөл” болгон тодотгож өгсөн нь намын бүтээн байгуулалтын ерөнхий зорилгыг тогтоосон явдал болжээ.

        Чинээлэг нийгмийг байгуулна
2002 оны 11-р сарын 08-наас 14-ний өдрүүдэд Бээжин хотноо болсон ХКН-ын XVI Их хурлаар энэ зууны эхний 20 жилд Хятад улс хүн бүрд ашиг тусаа өгөх өндөр түвшний, чинээлэг нийгмийг бүтээн байгуулна гэсэн юм.

        Шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлал
2003 оны 08-р сарын сүүлч 09-р сарын эхээр Хү Жиньтао Жянши мужид "Шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлал" гэсэн ойлголтыг дэвшүүлж, зохицуулалттай хөгжил, бүх талын хөгжил, тогтвортой хөгжлийн шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлалыг тогтоох шаардлагатай байгааг тэмдэглэв.

        Социалист эв нэгдэлтэй нийгэм байгуулах
2006 оны 10-р сард ХКН-ын XVI төв хорооны 6-р бүгд хурал "Эв зохицолтой социалист нийгэм байгуулах тухай асуудлын талаар ХКН-ын төв хорооны шийдвэрүүд" -ийг батлав. Ардчилал, шударга ёс, нөхөрсөг байдал, эрч хүч, тогтвортой байдал, дэг журам, хүн ба байгаль хоёрын хооронд эв найртай зэрэгцэн орших ерөнхий шаардлагуудыг дэвшүүлж, социалист эв зохицолтой нийгмийг байгуулахыг уриалсан байна.

        Чинээлэг нийгмийг бий болгох

2012 оны 11-р сарын 08-14-ний өдрүүдэд Бээжин хотноо ХКН-ын XVIII их хурал болов. Уг хурлаар Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодит нөхцөл байдалд суурилан чинээлэг нийгмийг бий болгох зорилтыг тодорхойлов.

        Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын Хятадын мөрөөдөл
Ши Жиньпин 2012 оны 11-р сарын 29-ний өдөр "Сэргэн мандалтын зам" үзэсгэлэнг сонирхож байхдаа Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын Хятадын мөрөөдлийг биелүүлэх тухай онцолсон байна. Бүх Хятадын 12 дахь удаагийн АТИХ-ын анхдугаар бүгд хурал зэрэг чухал үйл явдлуудад Хятадын мөрөөдлийн үндсэн утга санаа, бодит агуулгыг боловсронгуй болгож,цаашид баяжуулсан байна.

        “Дөрвөн бүх тал” стратеги

2014 оны 12-р сард ХКН-ын XVIII төв хорооны 4-р бүгд хурал хаагдсаны дараахан Ши Жиньпин Жянсү хотод ажил байцааж байгаа үеэр чинээлэг нийгмийг бий болгох ажлыг зохицуулан ахиулна гэжээ. Мөн шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлж, хуулийн дагуу улс засаж, намын байгуулалтыг бэхжүүлэх тухай онцолсон байлаа.

        Ядуурлаас ангижруулах эцсийн үе шат

ХКН-ын XVIII Төв Хорооны 5-р бүгд хурлаас хянан зөвлөж баталсан “Эдийн засаг ба нийгмийн хөгжлийн арван гуравдугаар 5 жилийн төлөвлөгөө тогтоох тухай ХКН-ын төв хорооны санал”-д, хөдөө тосгоны ядуу буурай хүн амыг ядуугаас ангижруулах ажлыг чинээлэг нийгмийг бий болгох үндсэн шинж тэмдэг гэж үзэн,чинээлэг нийгмийг бий болгохын зангилаа нь эдийн засаг,нийгмийн хөгжлийн сул талыг сайжруулж, 2020 он гэхэд Хятад улс одоогийн хэрэгжүүлж байгаа стандартаар хөдөө тосгоны ядуу буурай хүн ам, шянь суурин ба бүс нутгийг ядуугаас ангижруулна гэсэн байна.

        Хөгжлийн шинэ үзэл баримтлал
2015 оны 10-р сард ХКН-ын XVIII Төв Хорооны 5-р бүгд хурал хуралдаж, "Арван гуравдугаар 5 жилийн төлөвлөгөө"-г хянан батлав. Мөн иргэдийн төвтэй хөгжлийн үзэл баримтлал болон инноваци, зохицолтой, ногоон, нээлттэй, хамтын хөгжлийн үзэл баримтлалыг санал болгосон байна.

        “Тавыг нэг дор цогцлоох төлөвлөлт”-ийн байршуулалт  

2017 оны 10-р сарын 18-наас 24-ний өдрүүдэд Бээжин хотод хуралдсан ХКН-ын XIX их хурлаас Хятадын онцлогтой социалист үйлсийн “Тавыг нэг дор цогцлох төлөвлөлт”-ийн ерөнхий байршуулалт ёсоор, эдийн засгийн бүтээн байгуулалт, улс төрийн байгуулалт, соёлын бүтээн байгуулалт, нийгмийн бүтээн байгуулалт, хүрээлэн буй орчны бүтээн байгуулалтыг бүх талаар байрлуулан ажиллуулсан байв.

        Намын байгуулалтын ерөнхий төлөвлөгөө
  ХКН-ын XIX их хурлын тайланд намын байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг тодорхой болгов. Намын улс төрийн, үзэл суртлын, зохион байгуулалтын, ажлын хэв маяг, сахилга батын байгуулалтыг бэхжүүлэн,бүхэл бүтэн тогтолцоог бүрдүүлж, авилгатай тэмцэх ажлыг урагшлуулна гэжээ.

Хятадын онцлогтой социализмыг сайжруулан төгөлдөржүүлэх 2019 оны 10 сард, ХКН-ын XIX төв хорооны 4-р бүгд хурлаас “Хятадын онцлогтой социализмыг сайжруулан төгөлдөржүүлж, орчин үеийн засаглалын систем болон засаглалын чадавхыг дээшлүүлэх чухал их асуудлуудын тухай ХКН-ын төв хорооны тогтоол”-г хянан зөвлөж батлав. ХКН байгуулагдсаны 100 жилийн ой гэхэд социалист системийг бүх талаар илүү боловсронгуй,тодорхой үр дүнд хүрсэн байх.2035 он гэхэд бүх талаар нэн өндөр төвшинд хүрч, орчин үеийн засаглалын тогтолцоо, засаглалын чадавхыг үндсэндээ бий болгоно. БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойгоор орчин үеийн засаглалын тогтолцоо, засаглалын чадавхыг бий болгож, Хятадын онцлогтой социализмыг бэхжүүлж,түүний давуу талыг бүрэн харуулах болно.

        Хөгжлийн шинэ үе шатанд хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоно
2021 оны 01-р сарын 11-нд Ши Жиньпин ХКН-ын XIX төв хорооны 5-р бүгд хурлын агуулгыг суралцах хурлын нээлтийн үеэр,Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн томоохон асуудлуудыг тайлбарласан байна. Хөгжлийн шинэ үе шатыг үнэн зөвөөр ойлгож, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгох ажлын ахицыг түргэтгэж, орчин үеийн социалист орны бүтээн байгуулалт сайн эхлэлтэй байхыг баталгаажуулахын тулд "Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө" -ний үеэр өндөр чанартай хөгжлийг ахиулна гэж онцолсон байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл