solongonews
Чинээлэг нийгэмд хамтдаа дэвшинэ
2020-12-31 16:56
Чинээлэг нийгэмд хамтдаа дэвшинэ

    Ард иргэдийн сэтгэл бол хамгийн том улс төр. Тэдний сайн сайхан амьдралын хүсэл мөрөөдөл гэмээнэ ХКН-ын тууштай тэмүүлэх зорилго юм.

Дунд зэрэг чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоон байгуулах шийдвэрт ялалтын жил болох 2020 онд "13-р таван жилийн төлөвлөгөө" дуусч, "14-р таван жилийн төлөвлөгөө" эхлэх гэж байна.

Таван жилийг эргээд харахад Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын Төв Хорооны хүчтэй удирдлага дор иргэдийн амьжиргааны бүх төрлийн ажлууд шинэ түвшинд гарч, иргэдийн амьжиргааны баталгаа илүү хүчтэй болж байна. Улмаар иргэдийн ашиг орлого, аз жаргал, аюулгүй байдлыг хангах мэдрэмжээр дүүрэн амьжиргааны дүр зураг аажмаар нээгдсэн.

Хамгийн эрхэм дээд нь ард иргэд, ард түмнээр төв болгох хөгжлийн үзэл баримтлалыг тууштай баримтлав

       10-р сарын 17-ны 00:00 цаг дөхөж байх үед Чиндао хот бүх ажилчдад зориулсан нуклейн хүчлийн шинжилгээ үндсэндээ дууссан гэдгийг мэдэгдэв. Үүнд 10.899.145 нуклейн хүчлийн дээжийг туршиж үзсэн бөгөөд урьд өмнө оношлогдсон тохиолдлоос бусад шинэ эерэг дээж байхгүй байлаа.

120 цаг! Чиндао хот бүх хүмүүст зориулсан нуклейн хүчлийн шинжилгээг тууштай эхлүүлж, оношлогдсон өвчтөнүүдийг эмчлэхийн тулд чадах бүхнээ хийв. "COVID-19" гарснаас хойш шилдэг эмч, хамгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, илүү яаралтай шаардлагатай нөөцийг улсын хэмжээнд дайчлах, өвчний эмчилгээнд хөрөнгө оруулахад бүх хүчээ дайчлахаас эхлээд нийгмийн эрүүл мэнд, өвчний хяналтын тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэх хүртэл "Ард иргэдийн амь насны аюулгүй байдал, бие махбодын эрүүл мэндийг эн тэргүүнд тавихыг шаардах" нь хамгийн хатуу чиглүүлэгч үзэл баримтлал байсаар ирлээ.

"Ард иргэд". Энэ үг "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хөгжлийн агуулгад байнга илэрч байна

Чинлин нурууны гүнд орших Шааньси мужийн Жашүй шяний Шяолин суурингийн Жиньми тосгоны иргэн Шяо Чинсүний амьдрал сүүлийн хоёр жилд улам бүр өөдлөн сайжирсаар.

Төвийн аж ахуйн нэгж болох China Railway Group ба орон нутгийн тусламжтайгаар энэхүү хуучин ядуу тосгон мөөгний ухаалаг хүлэмж, мөөгний сургалтын төвүүд зэргийг барьж байгуулсан.

Шяо Чинсүн 40,000 уут газрын мөөг хурааж, өнгөрсөн онд 50,000 юаний орлого олов. Мөн хуучин байшингаа засч, дэлгүүр нээжээ.

Энэ оны 09-р сарын байдлаар Жиньми тосгоны цахим худалдааны платформоор 23 сая юаний өртөг бүхий мөөгийг онлайнаар зарсан байна.

- Аж үйлдвэрээр ядуурлыг бууруулах нь орон нутгийн нөхцөлийн дагуу онцлог шинж чанартай аж үйлдвэрийг хөгжүүлэх, ард түмэнд үр өгөөжтэй байлгах, орлогын тогтвортой байдал, тогтвортой өсөлтийг бий болгоход чиглэгддэг гэж Хятадын Төмөр замын нэгдүгээр товчооны хөдөлмөрийн зөвлөлийн тэргүүн Ван Ли хэллээ.

Ард иргэдээр төв болгон иргэдийн амьжиргааг баталж, иргэдийн амьжиргаанд ашиг хүртээх зэргээр "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний үеийн янз бүрийн үзүүлэлтүүд тасралтгүй сайжирсаар ирсэн юм.

- Ядуурлын эсрэг тэмцэхэд чухал ололт амжилт гаргасан байна. "Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Хятадын хөдөөгийн 50 сая гаруй ядуу буурай хүмүүсийг туйлын ядуурлаас ангижруулав. 2016 онд ядуурал үүсэх хэмжээ 4.5 хувь байсан бол 2019 онд 0.6 хувь болон буурч, бүс нутгийн чанартай ядуурлыг үндсэндээ шийдвэрлэсэн байна.

- Оршин суугчдын амьдралын чанар эрс сайжирсан. 2019 онд оршин суугчдын нэг хүнд ногдох хуваарилж болох орлого 30,733 юаньд хүрч, 2015 оныхоос 39,9 хувиар өссөн байна.

- Баталгааны чанартай орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг түргэсгэв.

- 2016-2019 онуудад улсын хэмжээнд нийт 21.57 сая гэр хорооллын байшинг засан шинэчлэх ажлыг эхлүүлсэн.

Дутагдлаа нөхөж, иргэдийн амьжиргааны асуудалд олон хариу арга хэмжээ авлаа

Саяхан Жэжян мужийн Вэньжэү хотын Дүнтөү дүүрэгт баригдсан 220 кВт-ын Чанчин цахилгаан дамжуулах, хүчдэл өөрчлөх төсөл амжилттай ашиглалтад ороод байна.

Барилга угсралтын нэгж болох Вэньжөү Дүнтөү дүүргийн цахилгаан хангамжийн компаний хөгжлийн хэлтсийн захирал Жү Шэнминь:

- Чанчин хотын цахилгаан дамжуулах, хүчдэл өөрчлөх төсөл ашиглалтад орсны дараа Вэньжөү хот шяний хэмжээнд 220 кВт-ын цахилгаан станцыг бүрэн хамруулна. Мөн төсөл хэрэгжиж дууссаны дараа Вэньжөүгийн цахилгаан сүлжээний байгууламжийг улам сайжруулж, энэ нь орон нутгийн оршин суугчдын үйлдвэрлэл, амьдрал, аялал жуулчлал, усны аж ахуйг хөгжүүлэхэд цахилгаан эрчим хүчний баталгаа өгөх болно гэж хэллээ.

Иргэдийн амьжиргаанд анхаарлаа төвлөрүүлнэ гэдэг нь иргэдийн амьжиргааны сул дутагдалтай тал дээр төвлөрөн анхаарч, илүү дорвитой арга хэмжээ авч, нэг нэгээр нь хэрэгжүүлэн, жилээс жилд үргэлжүүлж хийхийг хэлнэ.

  БНХАУ “13-р таван жилийн төлөвлөгөө”-нөөс хойш иргэдийн амьжиргаанд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, иргэдийн сайн сайхан амьдралын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг тасралтгүй хангаж байна.

Хятад улс ялангуяа, энэ жилээс дотоодын болон олон улсын эдийн засгийн ээдрээтэй байдал, тахлын нөлөөнд өртсөн зэрэг нөхцөл байдалд хандуулан "Зургаан тогтвортой байдал"-ын ажлыг тууштай хийж, "Зургаан баталгаа"-ны ажил үүргийг бүрэн хэрэгжүүлж ирсэн.

Иргэдийн амьжиргааны доод түвшинг баталгаажуулах жагсаалтын цуврал ажил үүрэг нь иргэдийн амьжиргааны асуудлуудад шууд чиглүүлж өгдөг. 

Хот суурин газарт есөн сая гаруй ажлын байр шинээр нэмэгдсэн

- Оршин суугчдын эрүүл мэндийн даатгалын нэг хүнд ногдох санхүүгийн нөхөн олговрын стандартыг 30 юаниар нэмэгдүүлсэн;

- Тэтгэвэрт гарагсдын суурь тэтгэврийг нэмэгдүүлж, хот, хөдөөгийн иргэдийн суурь тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэв

- Цагаач хөлсний ажилчин зэрэг нэг жилээс доош хугацаанд даатгуулсан ажилгүй иргэдийг байнгын оршин суух баталгаанд хамруулах;

- Хот, хөдөө орон нутагт ядуу буурай, хүндрэл бэрхшээлтэй байгаа айл өрхүүдийг бүрэн даатгалд хамруулж, шаардлага хангасан хотын ажилгүй ба нутагтаа буцаж ирсэн иргэдийг цаг тухайд нь амьжиргааны тэтгэмжид хамруулав.

Иргэдийн амьжиргааны асуудлууд, хүндрэлд хариу арга хэмжээ авч, олон нийтийн "анхаарч, бэрхшээл тулгарч, хүсч, санаа зовж байгаа" зүйлд анхаарч байна. Олон олон төслийн зорилго, ажил үүрэг бол нам, засгийн газрын ажлын чиглэл юм.

Хил хязгаарт орших Шиньжян нутагт "Тосгон болгонд эмчтэй байх" гэдэг нь хий хоосон мөрөөдөл биш болжээ.

2019 оны эцсийг хүртэл Шиньжян хот суурин газрын 898 эрүүл мэндийн төв, 8602 тосгоны эмнэлгийг стандартад нийцүүлэн барих ажлыг бүрэн хамруулж, 1795 тосгодын эмчгүй "хоосон цэгүүд"-ийг бүрэн арилгаж, тосгон болгонд мэргэжлийн эмчтэй болсон.

Ирээдүйд анхаарлаа төвлөрүүлж, хөгжлийн явцдаа иргэдийн амьжиргааг сайжруулах, батлах зарчмыг баримтлав

Давхардсан тоогоор дотоодын 637 сая жуулчдыг хүлээн авч, өдөрт 11.53 сая зорчигчдыг төмөр замаар зорчуулан, улсын дотоодын аялал жуулчлалын орлогыг 466.56 тэрбум юаньд хүргэсэн.

Саяхан өнгөрсөн Хятад улс тунхагласны баяр ба Тэргэл сарны баярын хугацаанд хүмүүст Хятадын хөгжлийн итгэлийг мэдрүүлээд зогсохгүй, Хятадын ард түмний ирээдүйн хүсэл мөрөөдөл, итгэлийг дэлгэн харуулж чадсан юм.

Иргэдийн сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдөл бол бидний тэмүүллийн зорилго, Иргэдийн итгэл, дэмжлэг нь улс орныг хөгжүүлэх хүч.

Энэ оны 08-р сард "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний найруулан боловсруулах бэлтгэл ажлын онлайн санал асуулга авах ажлыг эхлүүлсэн. "14-р таван жилийн төлөвлөгөө-г найруулан боловсруулах тухай олон нийтээс санал, асуулгыг интернэтээр дамжуулан авч байгаа нь Хятад улсын таван жилийн төлөвлөгөөний найруулан боловсруулах түүхийн хувьд анхны удаа юм. Таван жилийн төлөвлөгөөний найруулан боловсруулах бэлтгэл ажил эдийн засаг, нийгмийн хөгжлийн бүхий л талыг хамардаг бөгөөд иргэдийн үйлдвэрлэл, амьдралтай нягт холбоотой.

Иргэдийн амьжиргааны асуудал том жижгээс үл хамаарч, бүгд чухал байдаг

"Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний үеэр Хятадад янз бүрийн иргэдийн амьжиргааны аж ахуй улам бүр цэцэглэн хөгжиж байв.

2019 онд есөн жилийн заавал сургах боловсрол хүртсэн түвшин 94.8 хувь, дээд боловсролын элсэлтийн нийт хэмжээ 50 хувиас давсан. Хөдөлмөрийн насны хүн амын боловсрол хүртэх жилийн дундаж тоо 10.7 жил байна.

Иргэдийн эрүүл мэнд, эмчилгээний стандартууд улам бүр сайжирч, оршин суугчдын дундаж наслалт 2019 онд 77.3 болсон. "Иргэдийн амьжиргааг хамгаалж, сайжруулахад төгсгөл гэж үгүй.

Хүмүүс таван жилийн төлөвлөгөөнөөс эхлэн шинэ төсөл төлөвлөгөө иргэдийн амьжиргаанд илүү гэрэл гэгээтэй дүр зургийг харуулах болно гэдэгт итгэж байна.

Зохиогч: Нийтлэлийг: ФАНЬ ШИ
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл