
БНХАУ-АСЕАН-ны яриа хэлэлцээний харилцаа тогтоосны 30 жилийн ойн дээд уулзалтыг 11-р сарын 22-нд Ши Жиньпин дарга видео хэлбэрээр даргалж, чухал үг хэлэв. Хятадын Гадаад хэргийн сайдын туслах Ү Жянхао сэтгүүлчидтэй уулзах үеэр хэлэхдээ "Энэ нь Хятад улсын энэ онд болж буй гадаад харилцааны чухал арга хэмжээ бөгөөд Ши Жиньпин дарга анх удаагаа АСЕАН-ы орнуудын удирдагчидтай уулзаж буй уулзалт юм. Уулзалтын чухал үр дүн бол хоёт талаараа БНХАУ-АСЕАН-ы харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгохоор мэдэгдсэн нь хоёр талын харилцааны түүхэн дэх шинэ эхлэл болж байна" гэжээ.
Тэрээр хэлэхдээ "БНХАУ-АСЕАН-ы харилцаа нь 30 жилийн хугацаанд хурдтай хөгжиж, хоёр талын ард иргэдэд бодит үр өгөөжөө хүргэж, бүс нутаг, дэлхийн энх тайван хөгжил цэцэглэлтэд идэвхтэй хувь нэмэр оруулсан юм. Өнөөгийн өөрчлөлт сорилт болон цар тахал давхцаж, олон улсын байдалд ч өөрчлөлт гарч буйн улмаас бүс нутгийн хөгжилд ч шинэ сорилтод тулгамдаж байна. Хятад улс Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл болон Ши Жиньпиний гадаад харилцааны үзлээр жолоодлого болгож, дотно үнэнч хүртээмжтэй багтаамжтай үзэл баримтлал болон хөршүүдтэйгээ найрсаг харилцаа гадаад харилцааны чиглэлийг баримталж, АСЕАН-ы орнуудтай найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэн, илүү нягт БНХАУ-АСЕАН-ы хувь заяаны хамтын цогцыг байгуулах болно" гэжээ.
