Ши Жиньпин дарга ОХУ-д төрийн айлчлал хийнэ
2019-05-29 19:26
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийх бөгөөд Олон улсын эдийн засгийн форумд оролцоно.
БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан энэ сарын 29-ний өдөр буюу өнөөдөр мэдээлэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин 06 дугаар сарын 05-ны өдрөөс 07-ны өдрүүдэд ОХУ-д төрийн айлчлал хийх бөгөөд Санкт-Петербург хотод болох XXIII удаагийн Олон улсын эдийн засгийн форумд оролцох болно гэсэн байна.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
