Жил бүрийн битүүний өдөр. Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга олон түмэнтэй үргэлж уулзаж ярилцан, амьдрал ахуйтай нь танилцан баяр хүргэж ерөөлөө өргөн дэвшүүлдэг. "Миний хамгийн их санаа зовдог зүйл бол хэцүү амьдралтай байгаа хүмүүс, хоол хүнсээ хэрхэн зохицуулдаг, яаж амьдардаг, шинэ жил, цагаан сараа сайхан тэмдэглэж чадаж байгаа эсэх". Ард түмнийхээ сэтгэлийг дулаална. Энэ бүхнээс ерөнхий нарийн бичгийн даргын анхаарч байгаа зүйл, "Ард түмэн эрхэм дээд" гэсэн анхны зорилго, хайр халамжийг мэдэрнэ.
2013 он: Ганьсү
2013 оны 02-р сарын 02-ноос 05-ны өдрүүдэд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Жиү Чюань, Дин Ши, Линь Шя, Ланьжөү зэрэг газруудад хүрч, тосгон, аж ахуйн нэгж, нийгэм дүүргээр орж, Хятадын Коммунист Намын XVIII их хурлын үзэл баримтлалыг хэрхэн хэрэгжүүлж байгаа, хүмүүсийн амьжиргааг хангах, сайжруулах, баруун бүс нутгийн өргөн цар хүрээтэй хөгжлийг дэмжих, ажлын хэв маягийг сайжруулах зэрэг ажилтай танилцсан байна.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин далайн төвшнөөс дээш 2400 гаруй метрийн өндөрт байрлах Динши хотын Вэйюань шяны Юань Гүдүй тосгонд зочилсон байдаг. Намын ахмад гишүүн Ма Гангын гэрт ерөнхий нарийн бичгийн дарга амьдрал ахуйнх нь талаар халуун яриа өрнүүлж, гэрт байгаа усны савыг харснаа уснаас нь амсан усных нь чанарыг ууж үзлээ.
2014 он: Өвөр Монгол
Өвлийн дунд сард Өвөр Монголын хээр тал мөнгөн өнгийн хучлагатай. 2014 оны 01-р сарын 26-наас 28-ны өдрүүдэд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хянган аймаг, Шилийнгол аймаг, Хөххот зэрэг газруудад очиж ойн аж ахуй, бэлчээрийн аж ахуй, малчид, нийгэм дүүргүүдээр очиж бүх үндэстэн ястны хүмүүст Намын Төв хорооны хайр халамжийг хүргэсэн байна.
Хөххотын хүүхдийн халамжийн институтэд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэл, сонсголын хөгжлийн бэрхшээлтэй охин Ван Янид шаргуу суралцаж, хичээлдээ амжилт үзүүлээрэй гэж захив. Ван Яни ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд хандан эрхий хуруугаа гаргаж бага зэрэг нугалан "Баярлалаа" гэдгээ илэрхийлэв. Ерөнхий нарийн бичгийн дарга нүүрэндээ инээмсэглэл тодруулан:
- Эрхий хуруугаа гаргах нь 'сайн', бага зэрэг нугалах нь 'Баярлалаа' гэдэг утгатай аж" гэж хэлэв.
2015 он: Шаньши
2015 оны 02-р сарын 13-наас 16-ны өдрүүдэд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Янь-Аньд ирж, Тунчуань, Ши-Ань зэрэг газруудын тосгон, сургууль, нийгэм, шинжлэх ухааны судалгааны хүрээлэн, хувьсгалын баазаар орж ажил хэрэгтэй нь танилцаж, Янь-Ань дахь Шаньши-Гансү-Ниншагийн хуучин хувьсгалын бүс дэх ядуурлыг бууруулах, хөгжил цэцэглэлтийн тухай симпозиумыг зохион байгуулж, Намын Төв хорооны чин сэтгэлийн мэндчилгээг ард түмэнд дамжуулав. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 02-р сарын 13-ны өглөө эрт Яньчуань шяны Вэнь Ань-И суурингийн Лян Жяхэ тосгонд хүрч тосгоны оршин суугчидтай уулзан, өөрийн мөнгөөр худалдан авсан шинийн бараагаа тосгоны оршин суугчдад хүргэв. Ерөнхий нарийн бичгийн дарга ирж байгааг сонсоод тосгоныхон маш их баярлаж, тосгоны хорооны жижиг талбайд цугларан, ерөнхий нарийн бичгийн даргад мэнд хүргэв. Ши Жиньпин тэдэнтэй нэг бүрчлэн гар барьж, чин сэтгэлийн яриа өрнүүллээ.
2016 он: Жянши
2016 оны 02-р сарын 01-нээс 03-ны өдрүүдэд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Жи-Ань, Жин Ганшань, Наньчан зэрэг газарт хүрч, тосгон, аж ахуйн нэгж, сургууль, хамт олон, хувьсгалт баазын бүсийн дурсгалт газраар хяналт шалгалт явуулж, ХКН-ын Төв хорооны 18-р их хурлын тав дахь бүгд хурлын үзэл баримтлал, Төв хорооны эдийн засгийн ажлын чуулган, Төв хорооны ядуурлаас ангижруулах, хөгжүүлэх ажлын чуулган,Төв хорооны Хотын ажлын хурлын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх зэрэг ажлыг удирдан чиглүүлж, Намын Төв хорооны сар шинийн чин сэтгэлийн мэндчилгээг орон нутгийн ард түмэнд хүргэв. Цасан ширхэг бутарсан 02-р сарын 02-ны өглөө эрт ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Жин Ганшаны хувьсгалын үрэгдсэн баатруудын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
2017 он: Хэбэй
2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хэбэй мужийн Жанчхүү хотод хүрч орон нутгийн ажилтан, иргэдийн гэрээр айлчлан, ядуурлыг бууруулах ажил болон Бээжингийн Өвлийн олимпийн бэлтгэл ажлыг шалгаж, улс орны бүх үндэстэн ястны ард түмэнд шинэ жилийн мэндчилгээ өргөн дэвшүүлж, эх орны хөгжин дэвжихийг хүсэн ерөөж, бүх үндэстэн ястны ард түмэнд улам их аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн байна.
Жанбэй шяний Дэшэн тосгоны иргэн Шюй Хайчэний гэрт ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон түүний гэр бүлийнхэнтэй хэрхэн ядуурлаас ангижирсан тухай ярилцав. Ерөнхий нарийн бичгийн дарга Шюй Хайчэнгийг урамшуулан дэмжиж, Нам, Засгийн газар тэднийх шиг гэр бүлүүдэд үргэлжлүүлэн анхаарлаа хандуулж, халамжилж, тосгоны оршин суугчдыг илүү сайн амьдруулах болно гэдгээ илэрхийллээ.
2018 он: Сычуань
2018 оны 02 дугаар сарын 10-наас 13-ны өдрийг хүртэл ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Ляншань И үндэстний өөртөө засах жөү, Аба Төвд үндэстэн болон Чян үндэстний өөртөө засах жөү, Чэндү хот зэрэг газруудад хүрч, ядуурлыг бууруулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн ажлыг судлахын тулд тосгон, аж ахуй, нийгэм дүүргээр орж, Вэньчуань дахь гамшгийн дараах сэргээн босгосон байдалтай танилцан, Намын Төв хорооны чин сэтгэлийн мэндчилгээг бүх үндэстэн ястны иргэн бүрд дамжуулсан юм.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тосгоны Жихао Ечиү, Желе Э Амүгийнх гэсэн ядуу хоёр өрхөд айлчлав. Жихао Ечиүгийн 10 настай охин Жи Хао Ёогүө дуулах дуртай гэдгийг мэдсэн ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин түүнээс:
- Дуу дуулж өгөх үү? гэсэнд бяцхан охин баяртайгаар "Төрийн далбаа, төрийн далбаа үнэхээр сайхан" гэж дуугаа дуулж байлаа.
2019 он: Бээжин
2019 оны 02-р сарын 01-нд Цагаан сар ойртож, Бээжин хотод сар шинийн бэлтгэл болж байв. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Бээжин хотод ажиллаж байх үедээ Чяньмэнь зүүн дүүрэгт ирж, Яньсао үйлдвэрийн дөрвөн гудамжаар алхан зам гудамжны өөрчлөлттөй танилцаж мөн зам гудамжны шинэчлэн засварласан байдалтай танилцсан юм.
Ерөнхий нарийн бичгийн дарга:
- Бээжингийн уламжлалт соёлын онцлог хаана байна вэ? Энэ бол нарийн гудамж. Бээжингийн хуучин нарийн гудамж алга болж, өндөр байшин болсон бол нутгаа, багийн дурсамжаа хэрхэн сэргээх вэ? Модернизацийг хэрэгжүүлэхдээ бид энэ соёлын өвийг хадгалаад зогсохгүй, гудамжны оршин суугчдад орчин үеийн амьдралаар амьдрах боломж олгоно. Бид энэ хоёрыг хослуулах ёстой гэж хэлэв.
2020 он: Юньнань
2020 оны 01-р сарын 19-нөөс 21-ний өдрүүд. Битүүний өдөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Юньнаньд айлчлав. Тэнчүн, Күнмин зэрэг газруудад очиж, орон нутгийн ажилтан, иргэдийн гэрээр орлоо. 19-ний үдээс хойш тэрээр анх Тэнчүн хотын Чиншүй шянгийн Ва үндэстний тосгонд зочлов.
Тосгоны талбай дээр үндэсний хувцас өмссөн Ва үндэстний эрэгтэй, эмэгтэй, хөгшид, залуучууд бөмбөр нүдэж, хамгийн хүндтэй зочноо угтан бүжиглэлээ.
Орон нутгийн ёс заншлын дагуу ерөнхий нарийн бичгийн дарга Ва үндэстний модон бөмбөрийг дуугаргав. "Бөмбөрийг нэг дуугаргавал нар хур тэнцэнэ; Хоёр дуугаргавал улс орон хүн ард амгалан тайван. Гурав дуугаргавал тэнгэрийн доор түмэн амгалан!" гэдэг аж. Бөмбөрийн дуу, ерөөл зөгнөлийн дагуу талбайд алга ташилт үргэлжлэн, баяр хөөр болж эхлэв.
2021 он: Гүйжөү
2021 оны 02 дугаар сарын 03-наас 05-ны өдрүүдэд үхэр жилийн цагаан сар ойртож байх үед ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Гүйжөү мужид айлчилж, Биже, Гүйян зэрэг газарт очин, Миао үндэстний Хүа Ү тосгоны супермаркет, иргэдийн нийгэм дүүрэгт орж, Намын төв хорооны өмнөөс сар шинийн сайхан мэндчилгээг бүх үндэстэн ястны хүмүүст дэвшүүлэв.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин уулын гүнд байрлах Миао үндэстний жижиг тосгонд хүрч, ядуурлыг бууруулах үйлдвэрийн газраар орон, Миао үндэстний уламжлалт хувцас хатгамалтай танилцсан юм. "Миао үндэстний хатгамал нь уламжлалт бөгөөд загварлаг, та нарын нэг зүү нэг утсаар оёж хатгаж гаргасан бүтээл чинь ямар гайхамшигтай вэ!" Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Миао үндэстний хатгамал бол аж үйлдвэр, соёл аль аль нь болох юм. Хөгжил нь уламжлалт соёлыг урагшлуулахаас гадна аж үйлдвэрээр ядуурлыг бууруулах, хөдөөгийн сэргэлтэд хувь нэмрээ оруулж чадна гэдгийг онцоллоо.
2022 он: Шаньси
2022 оны 01-р сарын 26-наас 27-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Шаньси мужид айлчилж, Линфэн, Жиньжүн зэрэг газруудын хөдөө орон нутаг, аж ахуйн нэгж, соёлын эд зүйлсийг хамгаалах нэгж зэргээр гүнзгий судлан танилцаж, Намын Төв хорооны мэдчилгээг тухайн орон нутгийн хүмүүст хүргэв.
Уул нуруудыг даван, Фэньхэ голыг гаталж, уулын муруй замыг даган Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин багийн хамт Фэнши шяны Зэн Нянь суурингийн Дуансүнь тосгонд зочлов. Энэ тосгон нь хуучин Люлиан уулын дүүргийн төвлөрсөн ядууралд өртсөн бүсэд харьяалагддаг. Тариалалт, үржүүлэг, ой мод, жимс жимсгэнэ зэрэг олон янзын хөгжлөөр дамжуулан тосгоныг бүхэлд нь 2019 оны 12-р сард ядуурлаас ангижруулсан юм.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тосгоны иргэдэд хандан орчин үеийн улс байгуулах нь хөдөө аж ахуй, хөдөөгийн модернизациас салшгүй зүйл юм. Ядуурлыг бууруулах ололт амжилтыг цаашид улам бүр бэхжүүлж, хөдөөгийн сэргэн мандлыг бат бөх байхыг дэмжиж, ард иргэдийн амьдралыг илүү өндөр түвшинд хүргэж, хөдөө аж ахуй, хөдөөгийн модернизацийг дэмжихийн тулд улам бүр хичээх шаардлагатай байна гэж хэлэв.
