Ши Жиньпин Энэтхэгийн ерөнхий сайдад баярын захидал илгээв
2019-05-24 16:27
Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 23-нд Энэтхэгийн ерөнхий сайд Модид баярын цахилгаан илгээж, Үндэсний ардчилсан холбоог удирдан Энэтхэгийн 17-р ардын танхимын сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэсэн байна.
Ши Жиньпин баярын цахилгаандаа:
Хятад, Энэтхэг хоёр хөрш орнууд бөгөөд өнөөгийн дэлхийн хөгжиж буй хоёр их гүрэн, шинээр хөгжиж буй эдийн засгийн цогц юм. Ойрын жилүүдэд хоёр талын хамтын хүчин зүтгэлээр хоёр орны харилцаа эрчтэй хөгжиж байна. Хятад, Энэтхэг дэлхийн олон ургальч хөгжил, эдийн засгийн даяаршил, олон талт үзлийг хамгаалах талаар маш сайн хамтран ажиллаж ирлээ. Миний бие Хятад, Энэтхэгийн харилцааны хөгжлийг ихэд чухалчилдаг. Хоёр орны харилцааг шат ахиулж, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөж, хоёр орны хөгжлийн түншийн харилцааг улам ахиулахын төлөө тантай хамт хичээн зүтгэнэ гэжээ.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
