Ши Жиньпин дарга:
- БНАКУ бол Хятад улсын Африк дахь хамтын ажиллагааны чухал түнш юм. Хоёр орон харилцан нэгнээ дэмжиж, харилцан итгэлцэж ирсэн сайхан уламжлалтай. Хятадын тал Хятад, Конго хоёр улсын харилцааг стратегийн өндөр түвшин, урт хугацааны хэтийн төлөвөөс харж, хөгжүүлж ирсэн. Хятад улс нь БНАКУ-ын үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалахыг дэмжиж, Конго улстай улс төрийн хэлхээ холбоо, засаглалын солилцоотой байхад бэлэн байна. "Бүс ба зам"-ын хамтарсан бүтээн байгуулалтад Конго улс оролцсон нь Хятад, Конго хоёр улсын хамтын ажиллагаанд шинэ платформыг бий болгож, ирээдүйн шинэ замыг нээж өгсөн явдал юм. Хятадын тал Конгогийн талтай хамтран хамтын ажиллагааны дараагийн алхмыг төлөвлөж, эдийн засаг, худалдаа, дэд бүтэц, анагаах ухаан, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёлын салбарт ажил хэрэгч хамтын ажиллагааг бэхжүүлэн, Хятад, Конго хоёр улсын харилцааг урагшлуулахад бэлэн байна гэсэн байна.
