solongonews
Шиньжян нутгийн Батсайн ”БНХАУ-ын тэргүүний ажилтан” медаль хүртэв
2020-12-02 16:50
Шиньжян нутгийн Батсайн ”БНХАУ-ын тэргүүний ажилтан” медаль хүртэв.

      БНХАУ-ын хөдөлмөрийн үлгэр жишээч болон тэргүүний ажилтныг урамшуулан шагнах хурал хэдэн өдрийн өмнө Бээжинд болж өндөрлөлөө. Тэнгэр уулын ар хормойноос ирсэн Шиньжянгийн тарвагатай Аймгийн Дөрвөлжин Шяний засмал замын ажилтан Батсайн ” БНХАУ-ын тэргүүний ажилтан” цол хүртэж, дарга Ши Жиньпинээс медаль хүртсэн байна.

     1989 онд Шиньжянгийн засмал замын менежментийн товчооны Тарвагатай аймгийн засмал замын менежментийн товчооны Дөрвөлжин шяний салбар товчоонд ажлын гараагаа эхлүүлсэн Батсайн үндсэн шатны засмал замын салбарт хувь нэмэр, хүч хөдөлмөрөө харамгүй зориулж нам засгийн сайшаал урамшууллыг хүртсээр ирсэн засмал замын шилдэг ажилтан юм. Тэрээр 2010 оноос хойш ”Тарвагатай аймгийн хөдөлмөрийн жишээч”, ”Тарвагатай аймгийн арван шилдэг залуусын нэг”, ”Шиньжянгийн Уйгар үндэстний Өөртөө Засах Орны ёс суртахууны жишээч”, ”Шиньжянгийн Уйгар үндэстний ӨЗО-ны хөдөлмөрийн жишээч”, ”БНХАУ-ын оюуны боловсролын жишээч”, ”БНХАУ-ын тэргүүний ажилтан” зэрэг олон шагнал медалиар энгэрэээ мялаалгасан юм.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.mongolcnr.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл