БНХАУ-ын дарга Ши Жиньпин Засгийн газар болон ард түмнийхээ нэрийн өмнөөс Индонезын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Жоко Видодод баяр хүргэсэн захидал илгээсэн байна.
Захидалд Хятад, Индонез нь хөгжиж буй томоохон орнуудын хувьд сайн түншүүд болохыг онцлоод сүүлийн жилүүдэд хоёр орон “Бүс ба Зам” санаачилгыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллаж, олон салбарын хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрсэн гэж онцлон тэмдэглэсэн байна.
Хятад-Индонезын харилцаанд өндөр ач холбогдол өгдөг гэдгээ дарга Ши Жиньпин тэмдэглээд өнгөрсөн таван жилийн хугацаанд гарсан ахиц дэвшлүүдийг үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэж бичжээ.
Өнгөрсөн сард Индонезод явуулсан ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс үзэхэд Жоко Видодо сонгогчдын 55.5 хувийн санал авсан бол сөрөг хүчний намаас нэр дэвшигч Прабово Субиантод сонгогчдын 44.5 хувь нь саналаа өгсөн байна.
