2019 оны дэлхийн залуу эрдэмтдийн дээд хэмжээний чуулга уулзалт 10-р сарын 26-нд Хятадын Жэжян мужийн Вэньжөүд болж, Хятад улсын дарга Ши Жиньпин мэндчилгээ илгээлээ.
Ши Жиньпин мэндчилгээндээ:
Шинжлэх ухаан технологийн шинэ хувьсгал, үйлдвэрлэлийн шинэчлэл өрнөж байгаа тул шинжлэх ухаан технологийн ирээдүй залууст түшиглэнэ. Шинжлэх ухаан технологийн хүмүүнлэгийн солилцоогоор дамжуулж, залуусын бүтээлч хамтын ажиллагааг дэмжих нь улс орнуудын хамтын хүсэл эрмэлзэл юм. Чуулга уулзалтад оролцож буй эрдэмтэн судлаачид санал бодлоо солилцон, харилцан суралцаж, найрамдлын сууриа бэхжүүлэн, хамтын ажиллагааны холбоосыг чангалж, илүү олон залуу эрдэмтнийг хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж, шинжлэх ухаан, инновацаар эдийн засаг, нийгмийн хөгжлийг дайчлан, хүн төрөлхтний хөгжлийн саруул ирээдүйг хамтдаа цогцлохыг хүсэж байна гэжээ.
Чуулга уулзалт 10-р сарын 26, 27-нд болох бөгөөд Нобелийн шагналт, гадаадын академич, нэртэй залуу эрдэмтэд, олон улсын шинжлэх ухаан технологийн байгууллагын төлөөлөл зэрэг 800 хүн оролцож байна.
