
Ардын Их Хурлын Танхимд 09-р сарын 11-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Төв Засгийн Газраас Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн тав дахь засаг даргаар тохоон томилсон Хэ И Чэнг хүлээн авч уулзав.
Ши Жиньпин дарга Төв Засгийн Газраас Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн тав дахь засаг даргаар тохоон томилсон Хэ И Чэнд баяр хүргэв. Дарга Ши Жиньпин:
- Урт хугацааны туршид чи эх орноо хайрлах Макаогоо хайрлах байр суурь баримталж, Макаогийн нийгэмд халуунаар үйлчилж, БХАТИХ-ын байнгын хорооны гишүүн болон Макаогийн хууль тогтоох зөвлөлийн дарга зэрэг олон албан тушаал хаших хугацаандаа сайтар ажиллаж, үндэсний өөрчлөлт нээлт болон орчин үеийн бүтээн байгуулалт, Макаогийн хөгжил цэцэглэл тогтвортой байдалд идэвхтэй хувь нэмэр оруулсан байна. Төв Хороо үүнийг бүрэн нотолж байгаа. Энэ удаагийн засаг даргын сонгуульд чи олон саналаар нэр дэвшиж, олон саналаар сонгогдсон байна. Энэ нь Макаогийн нийгэм чамайг өргөнөөр хүлээн зөвшөөрч буйг бүрэн харууллаа гэж хэллээ.
