Бээжин дэх Синхуа агентлагийн энэ сарын 05-ны өдрийн цахилгаан мэдээ Хятад-Арабын улсуудын IV экспо энэ сарын 05-ны өдөр Ниншягийн Яргай хотод нээлтээ хийв. БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын захидал илгээн, хурлын нээлтэд халуун баяр хүргэсэн байна.
Ши Жиньпин дарга:
- Сүүлийн жилүүдэд Хятад, Арабын улсууд цаг үеийн урсгал болон өөр өөрийн хөгжлийн шаардлагын дагуу хамтдаа "Бүс ба зам"-ын санаачилгыг түлхүү ахиулж, маш их амжилт олов.
Тэрээр:
- Өнгөрсөн жилийн 07-р сард миний бие Хятад, Арабын хамтын ажиллагааны форумын VIII удаагийн сайдын зэрэглэлийн хурлын нээлт дээр иж бүрэн хамтын ажиллагаа, хамтдаа хөгжих, ирээдүйг зорьсон Хятад, Арабын стратегийн түншлэлийн харилцааг байгуулахаар зарласан. Энэ удаагийн экспо хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, 'Бүс ба зам'-ыг хамтдаа өндөр чанартай байгуулахыг түлхүү дэмжихэд сайн тавцан болжээ. Хоёр тал үүгээр тохиол болгож, боломжийг ашиглан, замаа хайж, нөөц бололцоог ашиглан, хамтдаа Хятад, Арабын улсуудын стратегийн түншлэлийн харилцааны илүү хөгжлийг түлхүү сайжруулж, хоёр талын иргэдэд аз жаргал эдлүүлэхийг хүсэж байна гэж онцолсон байна.
