ХКН-ын XIX удаагийн V бүгд хурал 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрүүдэд Бээжин хотноо болж өнгөрлөө. Хурлаар дарга Ши Жиньпин Төв хорооны Улс төрийн товчооны итгэмжлэлийн дагуу хийсэн ажлын тайланг сонсон хэлэлцэж, "Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”, 2035 оны хэтийн төлөвийг боловсруулах тухай ХКН-ын Төв Хорооны санал"-ыг хянан батлав. Тэгвэл үүнд ямар чухал агуулгууд хамрагдсан бэ?
"Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний зорилт, даалгавруудыг биелүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоон байгуулахад шийдвэрлэх амжилтыг байгуулна.
"Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэх, хуулиар засаглах, намаа чанд засах ажлууд томоохон ахиц дэвшилд хүрч, үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын чадавхыг орчин үед чиглүүлэх ажлыг эрчимжүүлэн, ХКН-ын удирдлага болон Хятадын социалист системийн давуу байр суурийг илүү тодруулав.
2020 онд ДНБ нь 100 их наяд юаниас давах тооцоо гаргасан.
Ядуурлыг бууруулах ажлын үр дүн дэлхийн анхаарлыг татаж, хөдөө орон нутгийн 55 сая 750 мянган ядуу иргэд ядуурлаас ангижрав.
Үр тарианы жилийн уналт таван жил дараалан 65 тэрбум кг болж тогтворжив.
Бохирдлоос урьдчилан сэргийлэх, хянах ажлыг нэмэгдүүлж, экологийн орчин илт сайжирсан байна.
Гадаадад нээлттэй байдлаа өргөжүүлж, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтын ажил ганзага дүүрэн байв.
Иргэдийн амьжиргааны түвшин мэдэгдэхүйц дээшлэн, дээд зэрэглэлийн боловсрол түгээмэлжих шатандаа орж, хот суурин газруудад 60 сая гаруй ажлын байр шинээр бий болсон бөгөөд дэлхийн хамгийн том нийгмийн баталгааны тогтолцоог бүтээж, эрүүл мэндийн анхан шатны даатгалд 1.3 тэрбум гаруй иргэнийг хамруулж, нэг тэрбум шахам иргэнийг суурь тэтгэврийн даатгалд хамруулж, “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, хянах ажил стратегийн томоохон үр дүнд хүрчээ.
Соёлын аж ахуй, соёлын аж үйлдвэрлэл цэцэглэн хөгжив.
Үндэсний батлан хамгаалал, цэргийн бүтээн байгуулалтын түвшин эрс сайжирч, цэрэг армийн зохион байгуулалтад томоохон өөрчлөлт гарсан.
Үндэсний аюулгүй байдал бүрэн хэмжээнд бэхжиж, нийгмийн эв найрамдалтай, тогтвортой байдлыг баталгаажуулав.
"Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаан дахь эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтууд:
Эдийн засгийн хөгжил шинэ үр дүнд хүрэх
Өөрчлөлт, нээлтийн бодлого шинэ алхмуудыг эхлүүлэх
Нийгмийн соёл иргэншлийн түвшинг нэмэгдүүлэх
Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт шинэ ахиц дэвшилд хүрэх
Иргэдийн амьжиргааны хангамж шинэ түвшинд гарах
Үндэсний засаглалын чадамжийг сайжруулах зэрэг болно.
