Ши Жиньпин дарга Индонезийн Ерөнхийлөгч Жокод эмгэнэлийн цахилгаан илгээв
2021-04-28 10:31
Дарга Ши Жиньпин Индонезийн Ерөнхийлөгч Жокод эмгэнэлийн цахилгаан илгээв.
Хятад улсын дарга Ши Жиньпин 04-р сарын 27-нд Индонезийн тэнгисийн цэргийн хүчний шумбагч онгоц сүүлийн өдрүүдэд живсэнтэй холбогдуулан тус улсын ерөнхийлөгч Жокод эмгэнэлийн цахилгаан илгээсэн байна.
Ши Жиньпин дарга эмгэнэлийн цахилгаандаа: Индонезийн тэнгисийн цэргийн шумбагч онгоц осолдсоны улмаас олон офицер дайчид зол бусаар амь насаа алдсанд би Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс, мөн хувийн нэрийн өмнөөс эндсэн хүмүүс болон тэдний ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлж байна гэж тэмдэглэжээ.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
