solongonews
Ши Жиньпин дарга, Линьжэнь Юэ-Этэй уулзав
2019-11-05 11:03
Дарга Ши Жиньпин, Линьжэнь Юэ-Этэй уулзлаа.

        Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 04-нд Шанхайд Импортын 2-р экспод оролцож буй Хонконгийн онцгой бүсийн засаг дарга Линьжэнь Юэ-Этэй уулзав.

   Дарга Ши Жиньпин Хонконгийн сүүлийн үеийн байдлын тухай илтгэлийг сонсоод:

- Та захиргааны албан тушаалтнуудыг дагуулан үүргээ гүйцэтгэн, байдлыг хяналтдаа авч, нийгмийн уур амьсгалыг зөөлрүүлэн, их ажил хийлээ. Төв засгийн газраас танд дээд хэмжээгээр итгэл хүлээлгэж, таны удирдсан багийн ажлыг гүйцэд нотолж байна. Хүчирхийлэл үймээнийг зогсоож, нийгмийн дэг журмыг сэргээх нь Хонконгийн өнөөгийн чухал үүрэг хэвээр байна. Нийгмийн олон салбарын хэлэлцээр, иргэдийн амьжиргааг сайжруулах ажлыг сайтар хийх хэрэгтэй. "Нэг улс хоёр систем"-ийн бодлого, тулгуур хуулийг бүх талаар баримталж, Хонконгийн хөгжил, тогтвортой байдлыг хамтдаа баталгаажуулахыг Хонконгийн олон салбараас хүсэж байна гэж хэлэв.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл