solongonews
Шинжлэх ухаан, технологийн олонт амжилтаар дүүрэн 2020 он
2021-04-02 10:34
Шинжлэх ухаан, технологийн олонт амжилтаар дүүрэн 2020 он

Цар тахлын тэмцлийн дунд шинийг эрэлхийлэн, шинийг эрэлхийлэх явцад цар тахалтай тэмцэнэ. Энэ бол 2020 оны Хятадын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн томоохон онцлог юм.

"Нэг дэлхий" эрин үед бидэнд нийгэм нийтийн эрүүл мэндийн хямрал болсон "КОВИД-19"  уламжлалт бус аюулгүй байдлын салбарт томоохон аюул заналхийлэл болж, хүний ​​амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй хамгийн том дайснуудын нэг болж байна. Хүнд сорилтын өмнө Хятад улс дэлхийн бусад орнуудтай хамтран шинжлэх ухаан, технологийн инновацийн нөөцийг идэвхтэй, өргөн хүрээнд дайчилсан. Нэг талаар цар тахлын эсрэг шууд тэмцэх шинжлэх ухаан, технологийн тэмцлийг эхлүүлэн, хүмүүсийн амь нас, эрүүл мэндийн эрхийг үр дүнтэй хамгаалсан. Нөгөө талаар тогтсон стратегийн дагуу тахлын нөлөөг арилгахын тулд боломжтой бүх зүйлийг хийж, технологийн инновацийн гүн хөгжлийг тууштай үргэлжлүүлсээр байна.

Цаг эргэж, сайхан бүхэн ирнэ. Хүнд хэцүү, шаргуу тэмцлийн дараа Хятадын Шинжлэх Ухаан Технологийн Инновацийн хөлөг тахлын голомт дундуур явж, давлагааг сөрөн урагшлуулсаар байна.

Шинэ хуучин зүйл солигдох ч цаг хугацааны хүрд эргэлдсээр. Шинэ хуучин солигдох цагийн зангилаан дээр мартагдашгүй, гайхалтай он цагийг эргэн дурсаж, Хятадын шинжлэх ухаан, технологийн гайхамшигт мөчийг дурсъя.

①Дарга Ши Жиньпин цар тахлын эсрэг шинжлэх ухаан, технологийн тэмцлийг командлав

        Гуравдугаар сарын 02-ны өдөр хаврын эхэн сар ч гэлээ Бээжин цаг агаар хүйтэн хэвээр байсан бөгөөд Хятад улсын хэмжээнд "КОВИД-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах ажил маш шургуу байв. Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин дэх цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах судалгааны ажлын явцтай танилцаж,  Цэргийн Анагаах Ухааны Академи, Чинхуа Их сургуулийн Анагаах ухааны сургуульд очиж, ХКН-ын Төв хороог төлөөлөн цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах талаархи эрдэм шинжилгээний ажлын галын шугам дээр тэмцэж буй шинжлэх ухаан, технологийн ажилчдад чин сэтгэлийн талархал илэрхийлэн, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ цар тахлын эсрэг шинжлэх ухаан, технологийн тэмцэл хийх талаар гүн гүнзгий тайлбар, системийн төлөвлөлт хийсэн юм.

Ши Жиньпин дарга ажиллах үеэрээ хүн төрөлхтөн цар тахалтай тэмцэх хамгийн хүчтэй зэвсэг бол шинжлэх ухаан, технологи юм. Хүн төрөлхтөн шинжлэх ухааны хөгжил, технологийн шинэчлэлгүйгээр гай гамшиг, цар тахлыг даван туулж чадахгүй. "КОВИД-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах талаар эрдэм шинжилгээний судалгааг нэн яаралтай, нэн чухал ажил болгон авч, олон талт хүчнүүд, нэгдсэн удирдлага, уялдаа холбоотой дэвшлийг нэгтгэх, эрдэм шинжилгээ, мэдлэг чадварыг шаардах, аюулгүй байдлыг хангах үндсэн дээр судалгаа, шинжилгээний ажлын явцыг хурдасгаж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавихад тулгарч буй гол бэрхшээлүүдийг даван туулах шаардлагатай. Тахлын эсрэг ард түмний тэмцэл, ерөнхий тэмцэл, хориглох тэмцэлд шинжлэх ухаан, технологийн хүчтэй дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэв. 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хэвлэгдсэн "Үнэнийг эрэлхийлэх" сэтгүүлийн 6 дахь дугаарт дарга Ши Жиньпиний 03 дугаар сарын 02-ны өдрийн "Хятад улсынцар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах тэмцэлд ялалт байгуулахад шинжлэх ухаан, технологийн хүчтэй дэмжлэг үзүүлэх нь" гэсэн холбогдох илтгэлийг нийтэлж, цар тахлын эсрэг Хятад улсын шинжлэх ухаан, технологийн тэмцлийг удирдан чиглүүлэх чухал баримт бичиг болсон юм.

②ХКН-ын XVIII сонгуулийн Төв хорооны V бүгд хурлааршинжлэх ухаан, технологийг бие даасан байдалд хүргэх ажлын төлөвлөлт хийв

       2020 оны 10 дугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд ХКН-ын XIX удаагийн V бүгд хурал хуралдаж, "Улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 13 дугаар таван жилийн төлөвлөгөө болон 2035 оны хэтийн зорилтын талаархи ХКН-ын Төв хорооны санал санаачилга"-ыг/ дараагийн агуулгад "Санал санаачилга" хэмээнэ/ хэлэлцэн батлав. Үүний гуравдугаар хэсэгт тодорхой дурдахдаа:

- Хятадын орчин үеийн шинэчлэлийн ерөнхий нөхцөл байдалд инновацийн үндсэн байр суурийг баримталж, шинжлэх ухаан, технологийн бие даах чадварыг үндэсний хөгжлийн стратегийн дэмжлэг болгон авч, дэлхийн шинжлэх ухаан, технологийн тэргүүн эгнээ, эдийн засгийн тулааны гол талбар, улс орны томоохон эрэлт хэрэгцээ, ард иргэдийн амьдрал, эрүүл мэндтэй нүүр тулж, улс орноо шинжлэх ухаан, боловсролоор сэргэн мандуулах, боловсон хүчнээр хүчирхэгжүүлэх, инновацид суурилсан хөгжлийн стратегиа улам бэхжүүлж, үндэсний инновацийн системийг боловсронгуй болгож, шинжлэх ухаан, технологийн хүчирхэг гүрний бүтээн байгуулалтыг түргэсгэнэ гэж онцолсон байна.

"Санал санаачилга" гарсан даруйдаа олон нийтийн анхаарлыг татжээ. Энэхүү бүгд хурлаар шинжлэх ухаан, технологийн инновацийн тусгай бүлгийг төлөвлөх ажлыг хамгийн түрүүнд төлөвлөлтийн даалгаварт оруулсан болохыг хүмүүс анзаарсан.Энэ нь ХКН-ын түүхэнд Улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн таван жилийн төлөвлөгөөг судалж, боловсруулсан нь түүхэнд анх удаа болж буй зүйл юм. Энэ нь Ши Жиньпинээр цөм болгосон ХКН-ын Төв хорооноос ерөнхий чиг хандлагыг барьж, өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлан хэтийн асуудалд анхаарлаа төвлөрүүлсэн стратегийн төлөвлөгөө юм. Түүнчлэн өөрчлөлтөөр инновацийг сурталчлах, инновациар дамжуулан хөгжлийг ахиулах нь нэн чухал ач холбогдолтой болохыг харуулж байна. "Санал санаачилга" нь улс орны хүсэл зоригт хүрч, хэрэгжилтийн түвшинд шилжихэд Хятад улс үндсэн гол технологид улам их амжилтад хүрч, инновацийн чадавхыг үлэмж сайжруулан, инновацийн хөгжилтэй орнуудын тэргүүн эгнээнд ороход ахиц дэвшил гаргах нь дамжиггүй.

          ③”Чан-Э 5” тандагч аппарат буцаж ирэв

     2020 оны 12 дугаар сарын 17-ны 01 цаг 59 минутад ”Чан-Э 5” тандагч аппаратхуваарьт буулт хийх газартаа амжилттай газардсан нь Хятад улс харь гарагаас дээж авч ирсэн анхны даалгаврыг амжилттай хэрэгжүүлж дууссан явдал болсон байна. Мөн өдөр Хятад улсын дарга Ши Жиньпинсаран дээр тандалт хийх төслийн илгээлтийн төв байр болон Чан-Э 5 тандагч аппарат дээж авах ажилд оролцсон бүх хүмүүст баярын цахилгаан илгээж, ХКН-ын Төв Хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв комиссын нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.

"Тэнгэрт гарч сарыг харах".Чан-Э 5 тандагч аппарат даалгавраа амжилттай гүйцэтгэсэн нь Хятадын сансар судлал, ялангуяа сарны тандалтын төслийн нэгэн томоохон бэлгэ тэмдэг болжээ. Тус удаагийн даалгаврын үеэр Хятадын сансар судлалын түүхэнд анх удаа сарны гадаргуугаас дээж аван, сарны гадаргаас хөөрч, сарны тойрог замд холболт хийн, дээж авч буцсан зэрэг олон томоохон ололт амжилтад хүрсэн. Мөн Хятад улсын сарны тандалтын төслийн "тойрох, газардах, буцах" гурван үе шаттай хөгжүүлэх төлөвлөгөөнд цэг тавьсан байна.

Хятадын хамгийн том технологийн үргэлжлэл бүхий сансар судлалын системийн хамгийн төвөгтэй төсөл болох Чан-Э 5 тандагч аппаратын эрхэм зорилго нь технологийн олон янзын инноваци, хэд хэдэн чухал технологийг амжилттай хэрэгжүүлсэн. Хятад улсын хувьд сансар судлалын технологийн түвшинг дээшлүүлэх, сарны хайгуулын инженерийн системийг сайжруулах, сарны шинжлэх ухааны судалгаа хийх, сарын болон одод хоорондын хайгуулын даалгаврыг зохион байгуулах нь өнгөрсөн ба ирээдүйн холбоос болох ач холбогдолтой.

④“Фэньдөү” аппарат 10 мянган метрийн далайн туршилтыг амжилттай хийж гүйцэтгэв

       2020 оны 11 дүгээр сарын 28-ны 08 цаг 30 минутад Хайнаний Сань-Я дахь Наньшань гарамд "Тандалт №1" эрдэм шинжилгээний хөлөг онгоц асар том техник болох "Фэньдөү"-г амжилттай ачин авч ирсэн. Үүнээс сар гаруйн өмнө "Фэньдөү "Хүн ачсан усан доорхи шумбагч аппарат "Дөрөв дэх туйл" хэмээгдсэн номхон далайн Марианагийн далайн хөндийн10 мянган метрийн гүнд олон удаа шумбасан. Ялангуяа, 11 дүгээр сарын 10-ны 08 цаг 12 минутад “Фэньдөү” шумбагч аппарат амжилттайгаар далайн ёроолын 10909 метрийн гүнд хүрч, энэхүү далайн туршилтаар хүн ачсан шумбагч аппаратын дээд амжилтыг тогтоосон байна.

Хатуу сорилт туршилтуудаар дамжин"Фэньдөү" аппарат 10000 метрийн ангиллын далайн туршилт бүрэн амжилттай болж, Хятадын эрдэм шинжилгээний экспедиц далайн тандалтыг эрэлхийлсэн эринд оров.

"Фэньдөү" шумбагчаппарат нь 10000 метрийн далайн туршилтыг амжилттай хийж, "Тандалт №1" эрдэм шинжилгээний хөлөг онгоцоор амжилттай эргэж ирэх дашрамд, дарга Ши Жиньпин баярын цахилгаан илгээн, халуун баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ "Фэньдөү"шумбагч аппаратыгамжилттай зохион бүтээж, далайд туршилт хийсэн чухал ач холбогдлыг бүрэн үнэлсэн. Энэ нь Хятад улс дэлхийн далай тэнгисийн хамгийн гүн хэсэгт орж шинжлэх ухааны эрэл хайгуул, судалгаа хийх чадвартайг, мөн Хятадын далайн өндөр технологийн салбарын цогц хүч чадлыг харуулсан юм. Ши Жиньпин дарга далай тэнгисийн туршилтын багийг шинжлэх ухааны үзэл баримтлалтай үзэл санааг үргэлжлүүлэн дайчлахыг уриалан, далайн гүний технологийн оргилд шийдэмгий хүрч, далайн хүчирхэг орныг байгуулах ажлыг түргэсгэн, Хятадын үндэстний агуу их сэргэн мандлын хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр шаргуу тэмцэж, далай тэнгисийг ойлгох, хамгаалах, хөгжүүлэхэд шинээр илүү их хувь нэмэр оруулах ёстой гэж хэлэв !

⑤   Тянь Вэнь - 1 Ангараг гарагийн бие даасан тандалтыг эхлүүлж байна

       Яг энэ мөчид дэлхийгээс элч болсон Тянь Вэн-1 аппарат Ангараг руу аялж, гараг хоорондын холын аяллаа туулж байна. 2020 оны 07 дугаар сарын 23-ны 12 цаг 41 минутад "Ангараг гараг" руу аялалд гарснаас хойш Тянь Вэн -1-ийн нислэг 160 гаруй хоног үргэлжилж байгаа бөгөөд Ангарагаас 10 сая километр хүрэхгүй зайтай байна. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Тянь Вэн - 1 Ангараг гарагийн тоормосыг барихад ойртох цаг хугацааны гол мөч болно. Тэр цагаас дэлхий нийтийн анхаарлын төвд орох болно.

"Тянь Вэнь - 1"-ийг амжилттай хөөргөсөн нь Хятад улсын Ангараг гарагийг бие даан судлах, гараг ​​хоорондын тандалт хийх анхны алхам болж байгаа бөгөөд Хятадын сансар судлалын шинэ эринийг нээж байна. Олон улсын сансар судлалын салбарын хувьд 5 тонн орчим жинтэй Тянь Вэнь -1 нь Ангараг гараг ​​руу хүн төрөлхтний түүхэнд анх удаа хөөргөсөн хамгийн том аппарат төдийгүй, Ангараг гарагийг "тойрох, газардах, тандалт хийж илрүүлэх" даалгаврыг гүйцэтгэх ба "Гурвыг нэгээр" үр дүнтэйгээр тандах нь хүн төрөлхтний ​​"Ангараг гараг"-ийг тандахад тэргүүлэгч болсон байна.

"Гурвыг нэгээр" тандах нь үр дүнд хүрэхэд тэвчээр шаардагдсаар байгаа боловч Тянь Вэнь -1 одоог хүртэл маш сайн байсаар байна. Дэлхий болон сарны бүлгийн зургийг амжилттай авч илгээн, сансарт "Өөрөг" хийж, дэлхий рүү илгээсэн. Нислэгийн хяналтын баг тойрог замд хэд хэдэн удаа залруулга хийсэн. Нислэгийн хандлага нь тогтвортой, эрчим хүчний эх үүсвэрүүд тэнцвэртэй, бүх системүүд хэвийн ажиллаж байв. Газрын хэмжилт, хяналтын холбооны төвүүд, станцуудын мөрдөлт хэвийн байна.

⑥Бэй Дөү -3 дэлхийн системийн бүтээн байгуулалтын ажил дуусгавар болов

       2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Вэй Дөү хиймэл дагуулын навигацийн системийн 55 дахь хиймэл дагуул № III B зөөгч пуужингаар Сычуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс амжилттай хөөрсөн байна. Бэй Дөү хиймэл дагуулын навигацийн систем 26 жилийн судалгаа боловсруулалт, гурван үеийн системээр дамжин, нийт 60 орчим хиймэл дагуул хөөргөсөн. Эцэст нь сүлжээний одны хөөргөх бүх даалгаврыг гүйцэтгэж, албан ёсоор байгуулж дуусав.

2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Бэй Дөү - 3 дэлхийн хиймэл дагуулын навигацийн системийг барьж дууссан болон нээлтийн ёслол Бээжин дэх Ардын их хурлын танхимд болсон.

ХКН-ын Төв Хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв комиссоос тус арга хэмжээнд баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Мөн дарга Ши Жиньпин тус ёслолд оролцож, Бэй Дөү -3 дэлхийн хиймэл дагуулын навигацийн системийн албан ёсны нээлтийг зарлаж, Бэй Дөү системийн барилга байгууламж, бүтээн байгуулалтын ололт амжилтын үзэсгэлэнг үзэж, төслийн бүтээн байгуулалт, ашиглалтын үйлчилгээ, программ сурталчилгаа, олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн хэтийн төлөвтэй танилцлаа.

- Бэйдөү -3 дэлхийн хиймэл дагуулын навигацийн системийг бүтээж, нээж ашиглалтад оруулсан нь Хятадын социалист тогтолцоо хүчин чармайлтаа томоохон зүйлүүдийг бүтээхэд төвлөрүүлэх улс төрийн давуу талыг бүрэн харуулсан. Хятадын үндэсний цогц хүч чадлыг нэмэгдүүлэн, Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах нөхцөл байдлын дор эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулж, өнөөгийн олон улсын эдийн засгийн нөхцөл байдалд Хятад улс нээлттэй байдлыг ахиулан, үндэсний өөртөөитгэх итгэлийг улам бэхжүүлж, "Хоёр зуун жилийн" зорилтыг чармайн биелүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж дарга Ши Жиньпин онцлов.

⑦Гурав дахь үеийн цөмийн эрчим хүчний технологийн ололт амжилтууд

       03 дугаар сарын 02-ны 09 цаг 12 минутад дэлхийн анхны Хуалүн №1 реактор Хятадын Цөмийн корпорацийн Фүчин цөмийн эрчим хүчний 05 дугаар төхөөрөмж нь дулааны гүйцэтгэлийн туршилтыг үндсэндээ хийж гүйцэтгэснээрдараа дараагийн төхөөрөмж угсрах, сүлжээ цахилгаан түгээх зэрэг ажлын бат суурийг тавьсан. 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00 цаг 41 минутад Фүчин цөмийн эрчим хүчний 05 дугаар төхөөрөмжийн сүлжээ холболт амжилттай болжээ. Төхөөрөмжийн бүх техникийн үзүүлэлтүүд нь төслийн шаардлагыг хангаж, тус төхөөрөмжийн нөхцөл байдал сайн байгааг газар дээр нь нотлов. Улмаар төхөөрөмжийг дараагийн арилжааны ашиглалтад оруулах бат суурийг тавихын зэрэгцээ дэлхийн гурав дахь үеийн цөмийн эрчим хүчний анхны реактор барих ажилд хамгийн сайн гүйцэтгэлийг бий болгосон. Энэ нь Хятад улс гадаадын цөмийн эрчим хүчний технологийн монополь байдлыг эвдэж, цөмийн эрчим хүчний технологийн дэвшилтэт орнуудын эгнээнд албан ёсоор орж ирснийг харуулж байна.

Гурав дахь үеийн цөмийн эрчим хүчний технологийг Хуалүн №1-тэй зэрэгцэн буй Хятадын бас нэг шийдэл бол Гүөхэ №1 (CAP1400) нь 2020 онд авчрах томоохон үйл хэрэг болно. 09 дүгээр сарын 28-ны өдөр БНХАУ-ын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци 2008 онд судалгаа, шинжилгээний ажил эхлүүлж, 12 жилийн турш эрчимтэй судалж буй Гүөхэ No1-ийн судалгаа, боловсруулалтыг хийж дууссанаа зарлав. Энэхүү төсөл "Хятад улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үндэсний дунд, урт хугацааны төлөвлөгөө (2006-2020)"-нд тодорхойлсон шинжлэх ухаан, технологийн 16 томоохон төслийн нэг юм. Энэ нь Хятад дахь оюуны өмчийн бүрэн бие даасан эрх, экспортын эрхтэй, идэвхгүй томоохон хэмжээний дэвшилтэт даралттай усыг нэвтрүүлэх гурав дахь үеийн төхөөрөмж, дэлхийн аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн стандартад нийцсэн бөгөөд аюулгүй байдал, эдийн засаг, байгаль орчинд ээлтэй байдал нь дэлхийн гурав дахь үеийн цөмийн эрчим хүчний дэвшилтэт түвшинд хүрсэн байна.

        ⑧   Дахин ашиглах боломжтой сансрын хөлөг амжилттай буцаж ирэв

       2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Синьхуа агентлагийн гаргасан мэдээллийн товхимол олон нийтийн анхаарлыг татав. Мэдээлэлд дурдсанаар Хятад улс Жиүчуань хиймэл дагуул хөөргөх төвөөс ЧанжэнⅡ F зөөгч пуужинг ашиглан дахин ашиглах боломжтой сансрын хөлгийг амжилттай хөөргөсөн. Сансрын хөлөг тойрог замд хоёр өдөр ниссэний дараа хуваарьт буулт хийсэн газартаа амжилттай буцаж ирснээр туршилт бүрэн амжилттай болсон байна. Энэ нь Хятад улс дахин ашиглах боломжтой сансрын хөлөг онгоцны технологийн судалгаанд чухал нээлт болж байгаа юм. Ингэснээр сансрын орон зайг энхийн зорилгоор ашиглахад сансраас ирэх, ая тухтай, хямд төсөр арга замыг санал болгож байна.

Сансар судлаачид: - Дахин ашиглах боломжтой сансрын хөлөг нь агаар мандлаар хурдан дамжин өнгөрч, дэлхийн гадаргуу болон сансар огторгуйн хооронд чөлөөтэй аялж, зорчигчид, ачаа тээврийг тээвэрлэх чадвартай дахин ашиглах боломжтой сансрын хөлгийг хэлнэ. Янз бүрийн даалгаварт зориулагдсан сансрын хөлөг олон байдаг бөгөөд үүнд нисгэгчтэй сансрын хөлөг, ачааны сансрын хөлөг, хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл, гарагийн буултын аппарат, сансар судлалын хөлөг зэрэг багтдаг байна.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын Сансар судлалын корпорац арилжааны сансар судлалын салбарт эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан бүтээсэн дахин ашиглах боломжтой пуужин, дахин ашиглах боломжтой сансрын хөлгүүд олон нийтийн анхаарлын төвдорж ирсэн. Тэдний хурдтай хөгжиж буй хандлага, гайхамшигтай ололт амжилт нь хямд төсөр сансрын орон зайн хэтийн төлөвийг харуулж байна. Хоёр удаа тойрог замд ниссэн Хятадын дахин ашиглах боломжтой сансрын хөлөг амжилттай буцаж ирсэн нь Хятад улс энэ салбарт инновацид томоохон нээлт хийснийг харуулж байна.

            ⑨Өндөр хурдны маглев туршилтын загварыг амжилттай туршив

        Өндөр хурдны төмөр зам нь Хятад улсад дэлхийд танигдсан нэрийн хуудас болжээ.Тээврийн өөрчлөлт нь Хятадын ард иргэдийн аяллын горим, цаг хугацаа, орон зайн ойлголтыг үндсээр нь сайжруулаад зогсохгүй тус улсаас гарч, Зүүн Өмнөд Ази, Африкт нэвтрэн тухай орон нутгийн ард түмэнд үр өгөөжөө өгч байна. 

Техникийн дэвшил эцэс төгсгөлгүй бөгөөд Хятадын хурдны галт тэрэгний технологи нь шинэ хувьсгалыг хийсээр байна. 2020 оны 06 дугаар сард Хятадын анхны хурдны маглевын цагт 600 км аялдаг тусгай зүтгүүрийн трансформатор Хятадын төмөр замыг цахилгаанжуулах товчооны Баодингийн төмөр замын аж үйлдвэрийн парк дахь угсралтын шугамаас гарч, мөнтухайн өдөр Шаньдүнгийн Чиндао Сифан Маглевын туршилтын шугам руу ачсан байна. Энэ нь Хятадын өндөр хурдны маглев зүтгүүрийн цахилгаан хангамжийн тоног төхөөрөмжийн хөгжилд томоохон нээлт болсон юм. 600 км / цаг хурдтай маглев өөрийн гэсэн "зүрх" -тэй болжээ. Шанхай хотын Түнжи их сургуулийн маглевын туршилтын шугам дээр цагт 600 км хурдны маглев туршилтын эх загварыг амжилттай туршиж үзсэн нь Хятадын хурдны маглевын судалгаа, хөгжлийн чухал шинэ нээлт боллоо. Туршилтын үеэр инженер техникийн ажилтнууд янз бүрийн ажлын нөхцөлд динамик гүйлтийн туршилт хийж, долоон томоохон төслийн 200 гаруй тестийн даалгаврыг гүйцэтгэж, олон чухал үзүүлбэрүүд дээр цогц туршилт хийв.

600 км цагийн хурдтай маглевын тээврийн судалгаа, хөгжлийн төсөл нь Хятадын "13 дугаар таван жил" -ийн судалгаа, хөгжлийн "Орчин үеийн төмөр замын тусгай төсөл" -ийн төлөвлөгөө бөгөөд судалгаа, хөгжлийн томоохон нээлт нь хүн төрөлхтөн газрын хөрсөнд ойр нисэх шинэ тээврийн хэрэгслийн хувьсгалд томоохон алхам хийснийг харуулж байна.

          ⑩Өнөөдрийг хүртэлх эрхсийн системийн хамгийн нарийвчлалтай зураг

       Орчлон ертөнцийн хязгааргүй уудам хүмүүсийг гайхшруулдаг. Хүн төрөлхтөн дэлхий дээрх гэр орондоо үргэлж одод, далай тэнгис, хязгааргүй нээлтүүдийг ихэд сонирхож ирсэн. Тэдний дунд "галактик ямар байдаг вэ" гэсэн асуулт олон хүний ​​бодож байсан асуулт байж болох юм. Үүнтэй холбогдуулан Хятад, АНУ, Германы одон орон судлаачдаар удирдуулсан олон улсын баг өөрсдийн хариултаа хэлэв:

-  Эрхсийн тогтолцоо бол 4 спираль гартай торлог спираль галактик юм. Үүний үндсэн дээр тэд Эрхсийн тогтолцооны өнөөг хүртэл хамгийн зөв бүтэцтэй зургийг бүтээсэн байна.

04 дүгээр сарын 21-нд Наньжиний Их Сургуулиас тус сургуулийн Одон орон судлал, сансрын шинжлэх ухааны сургуулийн профессор Жэн Шин-Ү, Америкийн Шинжлэх ухааны академийн академич М.Рейд нар хамтран олон улсын нэр хүндтэй сэтгүүлд өгүүлэл бичиж, тэдгээрийн үр дүнг нэгтгэн Германы Макс Планкийн нэрэмжит Радио Одон орон судлалын хүрээлэн К.Мэнтен профессороор ахлуулсан олон улсын баг  Эрхсийн систем буюу галактикийн бүтцийн талаар 15 жилийн судалгаа хийж, галактикийн спираль гарын бүтэц, нарны системийн байрлал, түүний галактикийн төвийг тойрон эргэх хурдыг харгалзан 100,000 × 100,000 гэрлийн жилийн Эрхсийн системийн цоо шинэ зургийг гаргасан гэж нийтэлсэн юм.

Жэн Шин-Ү хэлэхдээ: - Энэ бол өнөөгийн Эрхсийн системийн хамгийн зөв бүтэц зураг. Эрхсийн систем нь дөрвөн спираль гартай торлог спираль галактик болохыг тодорхой харуулж байна. Энэхүү ололт нь хүн төрөлхтөн, дэлхий нийтийн хувь заяаны хамтын цогц нэгдэл бөгөөд хамтын ажиллагаагаар дамжуулан орчлон ертөнцийг илүү сайн судлах ёстойг бидэнд харуулж байна гэж мэдэгдлээ.

Зохиогч: Нийтлэл: ЖАНЬ БАОШҮ
Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : Синьхуа нет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл