"Олон улсын хамтын нийгэмлэгийн сорилтыг даван туулахын тулд хамтран ажиллах хүсэл эрмэлзэл нь тасралтгүй нэмэгдсээр байна. Хамгийн гол нь бодитой арга хэмжээ авах явдал юм". 10-р сарын 31-ний орой Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжинд видеогоор "Их 20"-ийн удирдагчдын 16-р дээд хэмжээний уулзалтад үргэлжлүүлэн оролцохдоо энэ уриалгыг гаргажээ.
Ши Жиньпин уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, тогтвортой хөгжил болон бусад асуудлаарх өөрийн үзэл баримтлалаа тайлбарлаж, холбогдох байр суурь нь дэлхийн улс орнуудын дэлхийн сорилтыг даван туулахад тулгарч буй зовлон зүдүүр, бэрхшээлийг шууд харуулж, дэвшүүлсэн үзэл баримтлал, саналууд нь бодитой бөгөөд практик ач холбогдолтой, алс хэдийн ач холбогдолтой юм.
Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний сорилтыг даван туулахын тулд олон улсын хамтын нийгэмлэг ямар бодит арга хэмжээ авах шаардлагатай вэ? Дарга Ши Жиньпин Ромын дээд хэмжээний уулзалтад гурван санал дэвшүүлэв: Иж бүрэн тэнцвэртэй бодлогын цогц арга хэмжээ авч, “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц”, “Парисын хэлэлцээр”-ийг бүрэн, үр дүнтэй хэрэгжүүлж, хөгжиж буй орнуудад үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлнэ. Эдгээр гурван санаачилга нь Ши Жиньпин даргын Ромын дээд хэмжээний уулзалтын эхний үе шатны хуралд хэлсэн үгийн санааг үргэлжлүүлж, үүний улмаар Их 20-ийн сорилтод хариу арга хэмжээ авах арга замыг зааж, хүч сэлбэсэн байна.
Уур амьсгалын өөрчлөлтөд Хятад улс үргэлж идэвхтэй тэмцэгч байсаар ирсэн. Саяхан нийтэлсэн "БНХАУ-ын цаг уурын өөрчлөлтийг зохицуулах бодлого, үйл ажиллагаа" цагаан номд сүүлийн жилүүдэд Хятад улс цаг уурын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний ахиц дэвшил, үр дүнтэй байдлын талаар дэлгэрэнгүй дурджээ. Ромын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улс 2030 оноос өмнө нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын оргилд хүрч , 2060 оноос өмнө нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын төвийг сахисан төвшинд хүргэнэ гэдгээ дахин нотлов. Энэ нь Хятад улс дэлхийн хамгийн том хөгжиж буй орны хувьд нүүрсхүчлийн хийн яалгаруулалтыг хамгийн богино хугацаанд хамгийн их хэмжээнд бууруулна гэсэн үг юм, хүсэл зорилго, хариуцлага нь маш ойлгомжтой.
Ромыг нэг өдрийн дотор бариагүй, зам нь урт, саад ихтэй боловч, явж л байж хүрч чадна.
