Нэгдүгээр сарын 04-ноос 07-ны өдрүүдэд Хятадын гадаад хэргийн сайд Зүүн Африкийн Эритрей, Кени, Африкийн өмнөд хэсгийн Комор аралд айлчилсан. Энэ бол Хятадын дипломат харилцааны 32 жилийн уламжлал бөгөөд гадаад хэргийн сайд шинэ онд анхны айлчлалаа Африкт хийдэг уламжлал мөн. Цар тахлын хүндрэл бэрхшээлийг үл харгалзан Хятад улс энэ жил төлөвлөсөн ёсоор ирсэн нь Хятад, Африкийн найрамдлын үндэс суурийг харуулж байна.
Сар гаруйн өмнө Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын наймдугаар хурал дээр Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад-Африкийн хамтын ажиллагааны "Есөн төсөл" зэрэг томоохон санаачилгыг хэрэгжүүлэхээ зарласан байна. Хятадын ГХ-ийн сайдын Африкт хийж буй айлчлалын зорилго нь уулзалтын үр дүнг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлж, Африкийн орнуудад цар тахлыг даван туулж, эдийн засгаа эртхэн сэргээхэд дэмжлэг үзүүлэх явдал юм. Одоогийн байдлаар Африкт батлагдсан тохиолдлын нийт тоо 10 саяыг давж, бүрэн вакцинжуулалтын хувь 10 хувиас бага байна. Вакцинжуулалтын хэмжээг нэмэгдүүлэх нь Африкийн нэн тэргүүний зорилт юм. Барууны зарим улс орнууд "вакцины үндсэрхэг үзэл"-ийг хөөцөлдөж байгаа энэ үед Хятад улс Африкт яаралтай тусламж үзүүлэхийг эрхэмд үзэн, хүчин чадлаараа Африкт тусламж үзүүлж байна. Сар гаруйн өмнө Хятад улс Африкт дахин 1 тэрбум тун вакцин өгөхөө зарласан бол одоо Африкийн зарим улс Хятадаас вакциныг ээлж дараалан авч байна. Африкт хийх айлчлалын үеэр Хятадын тал энэ онд багтаан бүх нийтийг дархлаажуулах зорилтыг хэрэгжүүлэхэд нь туслах зорилгоор Кени улсад дахин 10 сая тун вакцин нийлүүлнэ гэж Хятадын тал мэдэгдэв.
"Бид эцсийн ялалт хүртэл Африкийн ахан дүүстэйгээ хамт байх нь гарцаагүй." Хятадын хатуу амлалт нь сайн найз, сайн түнш, сайн ахан дүүс гэж юу байдгийг харуулжээ.
Прагматик хамтын ажиллагааг ахиулах тал дээр Хятадын айлчлал ч мөн адил онцлох үйл явдал болдог. Тухайлбал, Хятад, Кени улс дижитал эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Хятад улс Кени улсыг төмөр замын дагуу эдийн засгийн бүс, аж үйлдвэрийн парк байгуулахыг дэмжиж, Африкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятадад экспортлох "ногоон суваг"-ыг бүрэн ашиглаж, Хятадын зах зээлд илүү чанартай бүтээгдэхүүн гаргах болно. Түүнчлэн, Эритрей, Хятад улс хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлсэн. Эритрей улс Эритрей-Хятадын хамтын ажиллагааны төлөвлөлтийг гаргасан бөгөөд Хятадын хөгжлийн туршлагаас суралцан, дэд бүтэц, эрдэс баялаг, хөдөө аж ахуй, хүний нөөц болон бусад салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна.
10 мянга гаруй километр төмөр зам, 100 мянга шахам километр авто зам, 1000 шахам гүүр, 100 шахам боомт, олон тооны эмнэлэг, сургууль... Хятад, Африкийн хамтын ажиллагааны арвин үр жимс Африкийн ард түмэнд үр өгөөжөө өгсөөр байна. "Найман санаачилга"-аас "Есөн төсөл" хүртэлх Хятад, Африкийн хамтын ажиллагаа яагаад тогтвортой, өргөн цар хүрээтэй байсан бэ? Кенийн Ерөнхийлөгч Кениата "Хятад улс бидэнд үйл ажиллагаагаар дамжуулан асуудлыг чин сэтгэлээсээ шийдвэрлэхэд тусалж байна", "Хятад болон бид бие биенээ хүндэтгэж, эрх тэгш харьцаж байна" гэж хэллээ.
Хэзээ ч улс төрийн ямар нэгэн нөхцөл тавьж болохгүй, бусдад тулгасан зүйлийг хэзээ ч бүү хий - энэ бол Хятадын Африктай хамтран ажиллах зарчим юм. Чухам ийм учраас Хятад улс эрт дээр үеэс Африкт найрамдал, итгэлцлийг авчирсаар ирсэн бөгөөд Хятад Африкийн хамтын ажиллагааг гадны ямар ч хүчин салгаж чадахгүй. Африкт "санаа тавьдаг" барууны орнууд Хятад шиг Африкийн хөгжлийн төлөө хөлсөө урсгаж, шаргуу хөдөлмөрлөн бодитой үйлдлээр харуулах хэрэгтэй юм.
