Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад харилцааны сайд Ван И 3-р сарын 10-ны өдөр Францын ГХЯ-ны сайд Ле Дриан, Италийн Гадаад хэргийн сайд Ди Майо нартай видео уулзалт хийж, Украины өнөөгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцлоо.
Ван И Ле Дриантай уулзахдаа хэлэхдээ, Хятад, Франц, Германы удирдагчид 8-ны өдөр видео дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулж, Украины асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, Хятад Европын харилцааны хөгжлийг ахиуллаа. Гурван орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг бид хамтдаа тууштай хэрэгжүүлэх ёстой. Орос, Украин гурван шатны хэлэлцээ хийсэн. Хэдийгээр талууд илт санал зөрөлдөөнтэй хэвээр байгаа ч ярилцах болгондоо санал зөрөлдөөн нэг пунктээр буурч, энх тайвны найдвар нэг нэгжээр нэмэгдэж, гал ба дайнаа зогсоох зорилгод хүрэх боломжтой. Олон улсын хамтын нийгэмлэг Орос,Украины хэлэлцээг үргэлжлэн дэмжиж, үүнд шаардлагатай орчин, нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт Хятад улс найдаж байна. Хятад улс хориг арга хэмжээг болгоомжтой хэрэглэхийг баримталсаар ирсэн бөгөөд олон улсын хууль тогтоомжийн ямар ч үндэслэлгүй ганц талын хориг арга хэмжээ, хөндлөнгийн оролцоо хийхийг эсэргүүцсээр ирсэн гэжээ.
Ле Дриан хэлэхдээ, талууд аль болох түргэн гал зогсоож, Украинд хүмүүнлэгийн хямрал гарахаас зайлсхийх арга хэмжээ авч, асуудлыг дипломат арга замаар зохицуулахыг ахиулах ёстой. Францын тал энх тайвныг ахиулах хүчин чармайлтыг дэмжиж, Хятадын талтай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байна гэжээ.
Хоёр тал мөн Ираны цөмийн асуудлаар санал солилцов.
Ди Майотой уулзах үеэр Ван И хэлэхдээ, Хэдхэн хоногийн өмнө Ши Жиньпин дарга Франц, Германы удирдагчидтай видео уулзалт хийж, бүх улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, “НҮБ-ын дүрэм”-ийн зорилго, зарчмыг баримталж, бүх улс орнуудын хууль ёсны аюулгүй байдлын асуудалд нухацтай хандаж, хямралыг энхийн замаар шийдвэрлэх бүх хүчин чармайлтыг дэмжих ёстой. Эдгээр нь Украины асуудлаарх Хятадын хамгийн эрх мэдэлтэй байр суурь юм. Хятад улс дээрх үндсэн байр суурийг баримталж, талуудтай харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлж, энх тайван, яриа хэлэлцээг ахиулахад бүтээлч үүрэг гүйцэтгэсээр байх болно. Европын орнууд аюулгүй байдлын салшгүй зарчмын дагуу, Оростой гүнзгий, иж бүрэн хэлэлцээ өрнүүлж, тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой Европын аюулгүй байдлын бүтцийг бүрдүүлэх ёстой юм гэжээ.
Ди Майо хэлэхдээ, Италийн тал Хятадын талын дэвшүүлсэн хүмүүнлэгийн асуудалд холбоотой 6 зүйлт санал санаачилгад маш их анхаарал хандуулж байгаа бөгөөд Хятадын талтай хэлхээ холбоогоо эрчимжүүлэхэд бэлэн байна. Европын аюулгүй байдлын механизм нь талууд харилцан адил тэгш зөвшилцөл хийж, хамтдаа ялалт байгуулахыг шаарддаг гэжээ.
Ван И хэлэхдээ, Хятад улс Хятад Европын харилцааг нааштай харж, хөгжүүлсээр ирсэн. ЕХ нь стратегийн бие даасан байдлаа тууштай баримталж, Хятадын талаар илүү бие даасан, бодитой ойлголт, бодлого бий болгоно гэж найдаж байна гэжээ.
Ди Майо Бээжингийн өвлийн олимпийн наадам бүрэн дүүрэн амжилттай болсонд баяр хүргэж, Хятадад олимпийн үзэл санааг сурталчилж байгааг өндрөөр үнэлж, ЕХ-Хятадын удирдагчдын уулзалтаас нааштай үр дүн гарахыг Италийн тал хүлээж буйгаа илэрхийлэв.
