Хятад улсын дарга Ши Жиньпин, Узбекистаны ерөнхийлөгч Мирзиёев нар 2022 оны 01-р сарын 02-нд харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэв.
Ши Жиньпин дарга:
- 30 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Узбекистаны харилцаа цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, шинийг нээн урагшилж, эв найртай зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртсэн олон улсын харилцааны үлгэр жишээ болсон байна. Тэр дундаа хоёр тал өөрчлөлт нээлт болон хөгжил мандалтын үйл явцдаа бие биеэсээ суралцаж, туршилга солилцон, хамтдаа цар тахалтай тэмцэх явцдаа хэзээ ч бие биедээ тусалж, жинхэнэ иж бүрэн стратегийн түншүүд болсон юм гэж хэллээ.
Дарга Ши Жиньпин мөн:
- Би Хятад, Узбекистаны харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж, ерөнхийлөгч Мирзиёевтэй хамтдаа хичээл зүтгэл гаргаж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ойгоор боломж тохиол болгож, Хятад, Узбекистаны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түүхийн шинэ хуудсыг хамтдаа бичиглэж, хоёр орон болон хоёр ард түмэнд аз жаргал, ашиг тусаа өгөхөд бэлэн байна гэж илэрхийлэв.
Мирзиёев:
- Өнгөрсөн 30 жил бол Узбекистан, Хятадын ард түмний олон мянган жилийн найрсаг харилцааны түүхэн дэх гялалзсан хуудас байлаа, Ши Жиньпин даргын өөрийн анхаарал халамжаар Узбекистан, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа эрчимтэй хөгжиж, хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагаа урагштай ахиж, ард түмэн соёлын харилцаа тасралтгүй бэхжин, олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын хүрээнд нягт харилцаа холбоотой болсон байна.
Узбекистаны тал Хятадын талтай "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулах хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Узбекистан, Хятадын найрсаг харилцаа болон хоёр орны бүх талын хамтын ажиллагааг ахиулан түүхэн шинэ шатанд гаргахад бэлэн байна гэж илэрхийллээ.
