solongonews
Дарга Ши Жиньпин анхдугаар удаагийн Улсын цэцэрлэгт хүрээлэнгийн форумд баярын захидал илгээв
2019-08-21 16:32
Дарга Ши Жиньпин анхдугаар удаагийн Улсын цэцэрлэгт хүрээлэнгийн форум эхэлсэнд баярын захидал илгээв

   Дарга Ши Жиньпин анхдугаар удаагийн Улсын цэцэрлэгт хүрээлэнгийн форум эхэлсэнд захидал илгээж баяр хүргэлээ. Захиандаа гараа холбон дэлхийн экологийн соёл иргэншлийн сайн сайхан ирээдүйг цогцлоож хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг сайжруулахад хувь нэмэр оруулах  хэрэгтэй гэж чухалчилсан байна.

Анхдугаар удаагийн Улсын цэцэрлэгт хүрээлэнгийн форум эхлэх дашрамд, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын тэргүүлэгч, Төвийн цэргийн явдлын хорооны тэргүүлэгч Ши Жиньпин баярын захидал илгээж, форум эхэлсэнд халуун баяр хүргэн, форумд оролцсон  улс орнуудын  хүндэт зочин болон бүхий л давхаргын хүмүүсийг чин сэтгэлээсээ баярлан угтаж буйгаа илэрхийлэв.

Ши Жиньпин дарга баярын захидалдаа: Экологийн соёл иргэншлийн байгуулалт нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшилд маш чухал ач холбогдолтой.  Сүүлийн жилээс Хятад улс хөхөмдөг ногоон уул ус бол даруй алт мөнгөн уул мөн гэдэг ойлголтыг баримталж, уул ус, ой мод, газар тариа, нуур бүрд, нутаг бэлчээрийг системтэй засахыг баримталж, улсын цэцэрлэгт хүрээлэнгийн системийг хэрэгжүүлэв. Гурван мөрний эхний улсын цэцэрлэгт хүрээлэн бол Хятад улсын улсын цэцэрлэгт хүрээлэнгийн байгуулалтын анхдагч туршилтын цэг юм. Хятад улс Улсын цэцэрлэгт хүрээлэнгийн системийг хэрэгжүүлж байгаагийн зорилго нь байгалийн экологийн системийн анхны байдал болон бүрэн бүтэн чанарыг баталж, боилогийн олон янзат чанарыг хамгаалж, экологийн аюулгүй байдлын халхавчийг хамгаалан, үр хойчисдоо ховор нандин байгаль дэлхийгээ үлдээхийн төлөө юм. Энэ бол Хятад улсын байгалийн экологийн хамгаалалтыг ахиулах, үзэсгэлэнт сайхан Хятад улсыг бүтээн байгуулах, хүн хийгээд байгалийн эе зохицонгуй хамт оршихыг дэмжих чухал арга хэмжээ болно гэж зааварчилсан байна.

Ши Жиньпин дарга Хятад улс экологийн соёл иргэншлийн байгуулалтыг чангатгахад Хятад улсын Улсын байдалтайгаа нягт уялдуулах хэрэгтэйгээр барахгүй, гадаадын амжилтанд хүрсэн туршлагыг ч өргөнөөр суралцах хэрэгтэй. Тус удаагийн форум “Улсын цэцэрлэгт хүрээлэнгээр гол цогц болгосон байгалийн хамгаалалтын орны системийг байгуулъя” гэсэн гол сэдвийн хүрээнд гүнзгий судлан хэлэлцэж, түмний санал олны ухааныг төвлөрүүлэн, гар холбон дэлхийн экологийн соёл иргэншлийн сайн сайхан ирээдүйг цогцлоож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулахад хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж чухалчлав.

08-р сарын 19-ний үдээс өмнө Анхдугаар удаагийн улсын цэцэрлэгт хүрээлэнгийн форум Хөхнуур мужийн Шинин хотод эхлэв. Нээлтийн ёслол дээр дарга Ши Жиньпиний баярын захидлыг уншиж нийтлэв. Түүнчлэн БНХАУ-ын УТЗЗ-ийн дэд тэргүүлэгч Чэнь Шяогуан нээлтийн ёслолд оролцлоо.

Анхдугаар удаагийн улсын цэцэрлэгт хүрээлэнгийн форумыг улсын Ой шугуй болон нутаг бэлчээрийн товчоо, Хөхнуур мужийн Засгийн газраас санаачлан зохион байгуулав. Үүнд үндсэн форум, салбар форум, захын хурал, талбайн гадна харилцан хэлэлцэн ойлголцох, үзэсгэлэн, үзүүлбэр зэрэг арга хэмжээг зохион байгуулжээ. Төвийн ба төрийн байгууллагын холбогдох байгууллага нэгж, улсын цэцэрлэгт хүрээлэнгийн системийн туршилтын цэгийн муж, холбогдох судалгааны байгууллагын хариуцлагатай албаны хүмүүс, холбогдох улс ба олон улсын зохион байгуулалтын төлөөлөгч,  мэргэжилтэн, эрдэмтний төлөөлөл зэрэг 450 шахам хүн тус форумд оролцлоо.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл