БНХАУ-ын дарга Ши Жиньпин 06-нд Санкт-Петербург хотноо ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй дахин уулзсан байна.
Путиний урилгаар Ши Жиньпин түүнтэй хамт усан онгоцонд сууж Нева мөрнөөр аялсан байна. Путин, Ши Жиньпинийг төрөлх нутагтаа дахин айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Санкт-Петербургийн өнгө үзэмж, ёс заншлыг танилцуулжээ. Ши Жиньпин: Ерөнхийлөгч Путиний нутаг Санкт-Петербургт айлчилж байгаадаа баяртай байна. Эндхийн байгаль үзэсгэлэнтэй, соёл урлагийн өв арвин их юм. Эндээс олон сод хүмүүс төрөн гарсан юм гэжээ.

Дараа нь хоёр орны төрийн тэргүүн Өвлийн ордонд үргэлжлэн хэлэлцээ хийж, олон улсын байдал, олон улсын болон бүс нутгийн асуудлаар саналаа гүнзгий солилцжээ.
Ши Жиньпин: Хятад, Орос хоёр орон аль аль нь улс орноо хөгжүүлэх, үндэстний сэргэн мандалтын чухал түүхэн үед байна. Өнөөгийн нөхцөлд хоёр тал стратегийн зохицуулалтаа гүнзгийрүүлэх хэрэгтэй. Энэ нь Хятад, Орос хоёр орны ашиг сонирхлыг хамгаалж байгаагаар барахгүй олон улсын үндсэн хэм хэмжээ, олон улсын ёс суртахууныг хамгаалж, дэлхийн энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалж байгаа хэрэг юм гэжээ.

Путин: Олон улсын байдал ээдрээтэй байна. Орос, Хятад хоёр орон улс төрийн итгэлцлээ улам гүнзгийрүүлэн бэхжүүлж, олон улсын үйл хэрэг дэх зохицуулах үйлдлээ эрчимжүүлэн, олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн зарчмыг хамгаалах хэрэгтэй гэжээ.
