Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 11-р сарын 15-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Хятад, Америкийн тэргүүн нарын видео уулзалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариулж хэлэхдээ:
- Хятад, Америкийн тохиролцсоны дагуу Ши Жиньпин дарга Бээжингийн цагаар 11-р сарын 16-ны өглөө АНУ-ын ерөнхийлөгч Байдентай видео уулзалт хийнэ. Одоогийн байдлаар Хятад, Америкийн харилцаа нэн чухал уулзвар дээр байна. Энэхүү видео хурал нь Хятад, Америкийн харилцаа, цаашлаад олон улсын харилцаан дахь чухал үйл явдал болж байна. Хятад, Америкийн ард түмэн, олон улсын хамтын нийгэмлэгээс уг уулзалт нь хоёр улс болон дэлхий дахинд ашигтай үр дүнд хүрч чадна гэдэгт найдаж байна гэжээ.
