Ажилсаг хөдөлмөрч хүмүүст хавар цаг эрт ирдэг. Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орны Юүннин шяны Миньнин суурингийн Юань Лүн багийн хүнсний ногооны хүлэмжинд Фэн Шиүчинь борив бохисхийх завгүй ажиллаж байгаа нь нүднээ илхэн. Тэрээр:
- Таатай сайн төрийн бодлогоор сарын орлого маань 4000 гаруй юаньд хүрч, амьжиргааын нөхцөл боломж ихэд сайжирсан гэж итгэл дүүрэн ярьж байлаа. Зөвхөн Юань Лүн багийн биш, Фү Жянь мужийн тусламжтайгаар Минь Нинг сууринд урьд нь эзгүй тал, ширхэг өвс ургах нөхцөл ч тааруу байсан бол өдгөө амьдралын эрч хүч бялхсан хөрс шороо болж өөрчлөгдсөн байна.
Минь Нинг суурин бол зүүн, баруун бүс нутгийн ядуурлаас ангижруулахад тусалсан жишээ үзүүлэлт. Ядуурлаас ангижруулах төрийн бодлогыг хэрэгжүүлснээс хойш хөдөө орон нутагт томоохон их өөрчлөлт гарсан үзэсгэлэнт дүр зураг юм.
ХКН-ын ХVIII их хурлаас хойш дарга Ши Жиньпинээр цөм болгосон ХКН-ын төв хороо ядуурлаас ангижруулах ажлыг төр засаглалын чухал байр сууринд тавьж, ядуурлын эсрэг тэмцэх арга хэмжээ хэрэгжүүлсэн төдийгүй бодитой, найдвартай үйл ажиллагаануудыг зохион байгуулсан байна. Бүх нам, бүх үндэстний ард түмний шаргуу хүчин зүтгэлээр ядуурлын эсрэг тэмцэл товлосон ёсоор үр дүнд хүрч, дундаж чинээлэг нийгмийг төлөвлөгөөний дагуу иж бүрнээр цогцлоон бүтээж, нэгдүгээр зуун жилийн эрхэм зорилт биелэгдсэн байна.
Өнөөдрийн Хятад улсыг харахад ядуу тарчиг байсан хошуу шянь, ядуу буурай байсан хөдөө тосгонд нэгэнт аж үйлдвэр цэцэглэн хөгжиж, орчин нөхцөл үзэсгэлэнтэй болж, хүмүүсийн зол жаргалант амьдралаа цогцлоон бүтээх итгэл зориг улам эрчимжиж, хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилт зүг итгэл төгөлдөр тэмүүлэх болно.
Найман жилд 100 сая орчим ард ядуурлаас ангижирч, гайхамшигт түүхийг бичиглэлээ
Хэбэй мужийн Фүпин шяны Лүн Чуаньгуань суурингийн ЛөТөвань багт нутагтай иргэн Гу Баочин:
- Нам сэлүү амралтын цагаар би хуучин сууршилдаа байнга ирдэг гэж гэр орныхныхоо өөрчлөлтийн тухай жуулчидтай сэтгэл дэлгэн ярилцаж байлаа. Тэрээр хоёр зураг гарган жуулчдад харуулсны нэг нь хуучирсан намхан шороон байшин, нөгөө нь түүний хүүхдүүдтэйгээ хамт шинээр баригдсан байшингийн хоёр давхарт авахуулсан зураг байлаа. Энэхүү хоёр зураг ядуурлаас ангижрах ер бусын аяллыг хураангуйлан харуулжээ.
2012 оны 12-р сард дарга Ши Жиньпин салхи цасыг сөрөн Фүпин шяньд ирж, ард иргэдийн гэрт орж, ядуурлын байдлыг нүдээрээ харсан байна. Тэрээр бүх нам, бүх үндэстний хэмжээнд ядуурлаас ангижруулах дайчлалын зарлиг гаргасан юм. Дарга Ши Жиньпин:
- “Миний хамгийн их санаа тавьдаг хэсэг бол ядуу буурай амьдралтай ард иргэд", "Ядуурлаас ангижруулах нь миний зүрх сэтгэлийн гол хүсэл юм", "Дундаж чинээлэг нийгмийг иж бүрнээр цогцлоон бүтээх замд нэг ч хүнийг хоцроож болохгүй", "Ядуу ард түмэн, ядууралд нэрвэгдсэн бүс нутгууд улс орон даяараа хамтдаа дундаж чинээлэг амьдралыг цогцоолон бүтээх нь манай намын эрхэм амлалт мөн”. Эдгээр бол дарга Ши Жиньпиний ард түмэндээ хандсан хайр сэтгэл бөгөөд зуун жилийн түүхтэй намын эрхэм зорилго, үүрэг хариуцлагыг бүрэн гүйцэд харуулсан байдаг.
Хятадын Коммунист Намын ХVIII их хурлаас хойш дарга Ши Жиньпин ядуурлаас ангижруулах ажлын тал дээр 50 гаруй удаа судалгаа хийсний зэрэгцээ 14 ядуу хоцронгуй бүс нутгуудад очиж ажилласан байна. Ядуурлаас ангижруулах ажлын чухал цаг мөчид дарга Ши Жиньпин биеэрээ тушаал авч, биеэрээ хяналт тавьж, ядуурлын эсрэг тэмцлийг дэг журамтай удирдан, алхам алхмаар бүх талын ялалтад хүргэх нөхцөл боломжоор хангасан байна.
- Энэ бол хүчээ төвлөрүүлж, томоохон үйл хэрэг бүтээх үндэсний хэмжээнд зохион байгуулсан арга хэмжээ.
Бүх улсын хэмжээнд 255 мянган ажлын баг, 3 сая гаруй тосгоны нэгдүгээр нарийн бичгийн дарга ба тосгонд ажиллах боловсон хүчнийг орон нутагт томилсон байна. Тэд хоёр сая шахам бүх шатны тосгоны боловсон хүчин ба олон сая тосгоны боловсон хүчинтэй мөр зэрэгцэн тэмцэж, ядуурлаас ангижруулах тэмцлийн гол талбарт ХКН-ын тугийг өндөрт өргөж, хүчин зүтгэл гаргасаар ирсэн байна.
Ядуурлаас ангижирч, дундаж чинээлэг нийгмийг жил бүрээр цогцлоон бүтээх эцсийн ялалт олоход хамтын хүчин зүтгэлд түшиглэх нь гарцаагүй. "Бээжингийн эмч", "Гуандүн мужийн мэргэжилтнүүд", "Жэ Жя мужийн инженерүүд" зэрэг нутаг нутгийн дэмжлэгийн хүчнүүд ядуурлыг бууруулах ажлын эгнээнд гавшгайлж, асар их эрч хүч нэмсэн байна. Энэхүү өргөн цар хүрээтэй ядуурлаас ангижрах загвар социализмын дүрмийн давуу талыг бүрэн гүйцэд харуулж байна.
Энэ бол ядуурлаас ангижрах стратегийн томоохон ялалт
Олон олон оюутнууд орон нутагтаа буцан ирж, видео шууд нэвтрүүлгээр нутгийн онцлогт бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж ашиг орлогоо нэмэгдүүлсэн төдийгүй, жуулчид өдөр тутам нэмэгдэхийн хэрээр тосгоны оршин суугчдын ашиг орлого улам их нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд Хунань мужийн Ши Бадун багийн иргэдийн нэг хүнд ногдох цэвэр орлого 20 мянган юаниас давж, тосгоны эдийн засгийн хамтын орлого 2.6 сая юаньд хүрсэн байна.
Ши Бадун багийн өнөөдрийн сайн сайхан амьдрал ядуурлаас ангижруулах стратегийн бодлогын шинжлэх ухаанч чанарыг бүрэн гүйцэд харуулсан байна. Ядуу иргэдийг үнэнхүү ядуурлаас ангижруулах стратегийн бодлого нь ядуурлын эсрэг тэмцэлд саад тотгорыг аргацаасан бөгөөд хөгжүүлэх арга хэлбэрийг, ядуурлыг бий болгосон үндэс суурийг арилгахад туслуулснаар 100 сая ард иргэд ядуурлаас ангижирсан амжилтад хүрчээ.
Хөдөө орон нутагт асар их өөрчлөлт гарч, ядуурлаас ангижирсан хүмүүсийн аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмж дээшилсээр
Хятад үндэстнүүд ядуурлаас ангижирч, дундаж чинээлэг амьдралыг цогцлоон бүтээсэн мянган жилийн турших мөрөөдлөө өнөөдөр биелүүллээ.
Дарга Ши Жиньпин:
- Дэлхий дахины анхаарлыг татсан ядуурлаас ангижруулах ажлын ололт амжилт нь намын чанд удирдлага, Хятад үндэстнүүдиий бие даасан хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөр, шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш, онцгойлон өөрчлөлт шинэчлэлтийн бодлого хэрэгжүүлснээс хойших хуримтлуулсан материаллаг суурь, үе үеийн удирдах хүмүүсийн тэсвэр тэвчээр, бүх нам, бүх улсын үндэстнүүдийн ард түмний эв нэгдэл, хамтын тэмүүлэлд түшиглэнэ гэж онцлон тэмдэглэсэн байна.
“Хоёрыг санаа болохгүй гурвыг батлах” чиглэлийг бүх талаар биелүүлж, ядуурлаас ангижирсан иргэдийн амьдрал өдөр ирэх тусам сайжирч байна
- Өнгөрсөн жил хонь үржүүлгийн орлого 40 гаруй мянган юаньд хүрч, өдгөө тосгоны ус, цахилгаан, зам тээврийн нөхцөл боломж бүгд сайжирсан байна. Хүн бүр хийх ажилтай, ашиг орлоготой болжээ. Бид ийм сайхан цаг үед аж төрж байна гэж Шаньси мужийн Фэнси шяний ядуурлаас ангижирсан иргэн Цай Вэньмин чин сэтгэлийн үгээ хэлж байлаа. Ядуурлаас ангижирсан иргэдийн хүртээмж, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмж тасралтгүй дээшилсээр байна. Цаст өндөрлөг, говь цөл, уулархаг газар зэргийн өнцөг булан бүрт ядуурлаас ангижруулах нарны туяа гэрэлтэн тусч, тоо томшгүй олон хүмүүсийн хувь заяа үүнээс шалтгаалан өөрчлөгдөж, тоо томшгүй олон хүмүүсийн хүсэл мөрөөдөл үүнээс улбаалан биелж, тэр олон хүмүүсийн аз жаргал эндээс л эхлэн биелсэн байна.
Хөдөө орон нутагт асар их өөрчлөлт гарч, уул ус нь үзэсгэлэнтэй сайхан болж, ядуурлаас ангижирсан бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжил улам эрчимжиж байна.
Төвдийн Өөртөө Засах Орны Мө Тө шяны Кансан чулуун тогоо үйлдвэрлэх, худалдах хоршооны дэлгүүрт Ба Жэнь онлайнаар шууд нэвтрүүлэг хийж байна.
- Тосгонд 4G интернэт нэвтэрснээр шуудан илгээхэд ч хялбар болж, нэг удаагийн шууд нэвтрүүлгээр 20 хэдэн ширхэг чулуун тогоо худалдаж чадна гэж баяртайхан ярьж байлаа. Хятад улсын хэмжээнд хурдны замыг хамгийн сүүлд ашиглалтад оруулсан шяны хувьд цахим худалдаа Мө Төгийн хөгжилд шинэ эрч хүч нэмж байна.
Ядуурлын бүс нутагт хөгжлийн таатай нөхцөл боломжийг улам сайн бүрдүүлж, хөгжлийн эрч хүч улам эрчимжиж байгаа юм. Хот суурин, тосгонуудад засмал зам, суудлын авто машин, шуудангийн зам нэвтрэх боломжтой болсон. "Тосгонд түргэн шуурхай хүргэх" эзлэх хувь 80 хувиас давж байна. Ядуурлаас ангижруулах шянь бүр 2-3 тэргүүлэх аж үйлдвэрийг бүрдүүлсэн бөгөөд эдийн засгийн хөгжлийн хурд бүх улсын хөдөө тосгоны дунджаас өндөр байгааг бүртгүүлсэн юм.
- Ядуурлаас ангижирсан ард түмний сэтгэл санаа улам тэнүүн болж, нам ба олон түмний харилцаа улам бүр нягтарч ирсэн.
ӨМӨЗО-ны Шинхэ шяны Чэнгуань суурингийн 23-р тоот тосгоны иргэн Гө Юйфагийн ядуурлаас ангижруулах бүртгэлийг үзэхэд:
Эзэмшлийн чанартай үйлдвэрлэлийн орлогын эзлэх хувь жил ирэх тусам нэмэгдэж, бие даан хөгжих чадвар тасралтгүй дээшилсээр байна. Өдгөө Гө Юйфа нь тосгоны ард иргэдийг баяжих замд дагуулагч болон ажиллаж байна.
Аз жаргалант амьдралаа өөрийн гараар бүтээх гэсэн цуцашгүй хичээл зүтгэлийг бүртгэлд тэмдэглэж байгаа нь тодхон. Ядуурлаас гарсан хүмүүсийн гуравны хоёроос илүү хувь нь гадагш гарч ажил хийх буюу үйлдвэрлэл хөгжүүлэхэд суурилан амьжиргааны нөхцөл боломжоо сайжруулсан байна. Өргөн олон ард түмний сайн сайхан, илүү баян чинээлэг амьдралаа цогцлоох итгэл зориг улам эрчимжиж байна.
Ядуурлын эсрэг тэмцэлд ХКН-ын дийлэнх гишүүд, боловсон хүчин тосгоны иргэдэд туслан бодит ажил хийж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тууштай зүтгэж, үндсэн шатны зохион байгуулалтын хөдөө орон нутгийн засаглалын чадавхийг тасралтгүй дээшлүүлэв. Ядуурлаас гарсан өргөн олон ард түмэн, коммунист намаа мартаагүй, нам ба ард түмний хоорондын харилцаа улам гүн зузаан болж бэхэжсэн байна.
Цуцашгүй хичээн ядуурлаас ангижирсан иргэдийн амьдрал илүү өндөр түвшинд хүрэх болно
Ядуурлаас ангижрах нь төгсгөл биш, харин шинэ амьдрал, шинэ тэмцлийн эхлэл.
Дарга Ши Жиньпин:
- Ядуурлаас ангижруулах ажилд ялалт байгуулсны дараа хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэхийг тал бүрээр дэмжинэ. Энэ нь хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачид зэрэг асуудлуудтай холбогдсон түүхэн чанартай шилжилт юм. Хөдөө тосгоны сэргэн хөгжилтийг иж бүрнээр нь ахиулахад ядуурлаас ангижруулах ажлын үр бүтээлийг батжуулж, цаашид улам эрчимжүүлэн ядуурлаас ангижирсан иргэдийн амьдралыг илүү өндөр түвшинд хүргэх болно. Шинэ цаг үе, шинэ орчин нөхцөлд үргэлжлэн хүчин зүтгэл гаргаж, нийт иргэдийн хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулах болно гэж хэлсэн байна.
- Үр бүтээлээ батжуулж, ядуурлаас ангижирсан иргэдийн амьдралыг шинэ шатанд гаргана.
- Амьжиргааны нөхцөл боломж маш тааламжтай байна гэж Сьчуань мужийн Тун Жян шяны Нө Шүйхэ суурингийн Яо Фөли багийн иргэн Ли Тайгө баяртайхан ярьж байлаа. Тэрээр эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх үедээ ясны хавдрын хүнд өвчинд нэрвэгдсэн гэдгээ мэджээ. Ядууралд эргэн орохоос урьдчилан сэргийлэх хяналт ба тусламж үзүүлэх мехнизмынхан түүний өвчинд автсан байдлыг ойлгож, түүнд эмнэлгийн баталгаа, амжиргааны доод хэмжээнд туслах халамжинд хамруулж, түүнийг сэтгэл амар эмчилгээнд нь оруулсан байна. Улмаар үйлдвэрлэлээр дэмжиж, түүнд гэр бүлийн орлогын баталгаа хангаж өгчээ.
Төвийн Хөдөө аж ахуйн газрын орлогч дарга, хөдөө тосгоныг сэргээх хөгжүүлэх үндэсний товчооны дарга Лиү Хуаньшинь:
- Бүх шатныхан Ядууралд эргэн орохоос урьдчилан сэргийлэх хяналт ба тусламж үзүүлэх мехнизмыг төгөлдөржүүлж, ядууралд эргэн буцаж дахин ядууралд орохоос урьдчилан сэргийлж, урьдчилан бодлого хэрэгжүүлж дэмжих болно. Төв Засгийн газар томоохон тусламжийн бодлогын ерөнхий тогтвортой байдлыг хадгалахын тулд таван жилийн шилжилтийн хугацааг тодорхой тогтоосон байна. Төв Засгийн газар ядуурлаас ангижруулах анхдагч тусгай санг хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэхийг дэмжихэд зориулсан санд тохируулж, өнгөрсөн оны хэмжээ нь өмнөх оныхоос 10 тэрбум юаниар нэмэгджээ. Олон арга хэмжээ хэрэгжүүлж, ядуурлаас ангижруулсан үр бүтээлийг батлан, ядууралд эргэн орох байдлыг хамгийн доод хэмжээнд хязгаарлаж чадсан байна.
- Дүүрэг хорооллын тоног төхөөрөмж бүрэн хангагдаж, эмчилгээ, сургуульд явахад тохиромжтой, гэртээ сууж ажиллах боломжтой болж, гэр бүлээ харгалзахын зэрэгцээ ашиг орлого олох нөхцөл боломжийг хангасан гэж Жян Си мужийн Гань жөү хотын Гань шяны Чэньфамин баяртайхан ярьж байлаа.
Ажил эрхлэлтээр хангаж, нийтийн үйлчилгээ сайжран, ажил хөдөлмөрт оролцох эрч хүч нэмэгдэж, амьдрал өөдлөн дэвшиж, өнгөрсөн онд ядуурлаас гарсан иргэдийн нэг хүнд ногдох цэвэр орлого 12.5 мянган юаниас давж, өмнөх оныхоос 16.9 хувиар өссөн байна.
Үргэлжлүүлэн тэмцэж, хөдөө тосгоныг сэрээн хөгжүүлэх гайхамшигт дүр зургийг бүтээнэ.
Өглөө эрт Хэнань мужийн Жиюань хотын Да Гүшя суурингийн Саньчахэ тосгоны иргэн Янь Жаоү фермдээ ажиллаж эхлэв. Тэрээр бага хэмжээний зээл авч газар тариалангийн цар хүрээгээ тэлэн, бохирын сав барьж, бууц исгэж органик бордоогоор тариа ургуулснаар өнгөрсөн жил 90 гаруй мянган юаний орлого олжээ.
Сань Хэча тосгоны 1-р нарийн бичгийн дарга Чэн Чуаньвэнь:
- Бохирдолгүй тариалалт нь ашиг орлого ихтэй, байгаль орчноо сайхан болгож чадна гэж хэллээ. Ядуурлыг бууруулсны дараа хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх баг тосгоны иргэдийг дагуулан хүнсний ногооны үрийн үйлдвэрлэл, ногоон тариалалт, үржлийн аж үйлдвэрийг хөгжүүлснээр өнгөрсөн жил тосгоны хамтын эдийн засгийн орлого 880 мянган юаньд хүрсэн байна.
Амьжиргааны таатай нөхцөл өдрөөс өдөрт бүрдэж, үзэсгэлэнт сууршлын орчин ба баялаг соёлоор хангасан хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх томоохон төлөвлөгөө аажмаар биелэгдэж байгаа юм. Ядуурлаас ангижирсан мужуудын 80 гаруй хувь нь онцлогт аж үйлдвэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж дуусгасан байна. Өнгөрсөн жил төв засгийн газраас хөдөө аж ахуйн аж үйлдвэрийг цогцоор нь хөгжүүлэх төсөлд 11 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийж, ард түмнийг баяжуулж буй хөдөө тосгоны аж үйлдвэр улам цэцэглэн хөгжиж байна. Ингээд хөдөө тосгоны бүтээн байгуулалтыг бүх талаар эхлүүлсэн юм. Нийтийн соёлын тогтолцоо илүү бүрэн дүүрэн болж, соёлжсон хөдөөгийн салхи өргөн уудам тал нутгийг үлээж байна.
Гар гараасаа барьж, хамтын хөгжил цэцэглэлтийн төлөө тууштай ахиц дэвшил гаргана.
Ганьсү мужийн Гань Наны Төвдийн Өөтөө Засах жөүгийн Ардын эмнэлгийн орлогч захирал До Жицао:
- Тяньжиний эмчилгээний тусламжийн багийнхан Гань Наны эмчилгээний давуу талыг нөхвөрлөснөөр өвчтөнийг шилжүүлэх хэмжээ 56 хувиас 9 хувь болж буурсан байна гэж ярьлаа.
- Хамтын хөгжил цэцэглэлтийн замд Тяньжинь, Ганьсу хоёр бүс нутаг гар гараасаа атган мөр зэрэгцэж сэтгэл нэгтэйгээр хүчээ хамтатгана гэж Тяньжинь хотын хамтын ажиллагаа солилцооны газрын дарга Жан Чинэн танилцуулав. Тэрээр:
- “Тяньжиний аж ахуйн нэгжүүд Ганьсу мужид ажиллах" үйл ажиллагааг зохион байгуулж, Тяньжиний тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд Ганьсуд хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн хөгжилд эрч хүч нэмж байна. Тяньжин хот мэргэжлийн сургалт зохиох, хөдөлмөр хүчнийг зохион байгуулах, туслах семинаруудыг барьж, Ганьсугийн ядууралд нэрвэгдсэн хөдөлмөр хүчний ажил эрхлэлтийг тогтворжуулахад туслан нөр их хүчин зүтгэл гарган ажиллаж байна.
Хамтын хөгжил цэцэглэлтийг тууштай дэмжинэ. Нийт 14 чиглэлээр өндөр чанартай бодлого хэрэгжүүлснээр 160 гаруй хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх хошуу, шяны хөгжлийг түргэсгэж, "Арван мянган аж ахуйн нэгж арван мянган тосгонд туслах"-ыг "Арван мянган аж ахуйн нэгж арван мянган тосгоныг цэцэглүүлэн хөгжүүлэх" болгож, хувийн эзэмшлийн аж ахуйн нэгжүүд хошуу, шяны хөгжилд туслахын зэрэгцээ тосгоны ард иргэдийг дагуулж, хамтдаа хөгжил цэцэглэлтийн харгуйд итгэл төгөлдөр тэмүүлнэ.
Амжилтууд нь түүхийн тэмдэглэлд гэрэлтэж, эрхэм зорилго нь ирээдүйг харуулна. Нөхөр Ши Жиньпинтэй ХКН-ын Төв хорооны чанд удирдлагаар хүн төрөлхтний ядуурлаас ангижруулах түүхэнд агуу гайхамшгийг бүтээсэн олон зуун сая Хятадын ард түмэн шинэ цаг үе, шинэ аянд улам их гайхамшгийг бүтээх нь гарцаагүй.
