solongonews
Лю Хэ Хятадын олон улсын ухаалаг үйлдвэрлэлийн II яармагт оролцов
2019-08-27 17:36
Лю Хэ Хятадын олон улсын ухаалаг үйлдвэрлэлийн II яармагт оролцов

Синьхуа агентлагийн мэдээ: 26-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Хэ Хятадын олон улсын ухаалаг үйлдвэрлэлийн II яармагт оролцож, нээлтийн ёслолд Ши Жиньпин даргын илгээсэн баярын захиаг уншин, үг хэлжээ. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Чүнчин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Минь-Эр тус арга хэмжээнд оролцсон байна.

Лю Хэ: Ши Жиньпин дарга тусгайлан баярын захиа илгээсэн нь ухаалаг үйлдвэрлэлийн хөгжлийг ихэд чухалчилж буйн илрэл бөгөөд ухаалаг үйлдвэрлэлийн эрүүл хөгжлийн чиг хандлагыг зааж өглөө. Хятадын эдийн засаг хурдтай хөгжлөөс чансаатай хөгжилд шилжиж байгаа. Бид амьжиргааны хүчин бүхий микро үндэс суурьтай, макро бодлогын багаж хэрэгсэл бүрэн байгаа учраас эдийн засгийн хөгжлийн үндсэн байдлыг эерэг хандлагатай байлгаж чадна. Хятадын ухаалаг үйлдвэрлэл хурдтай хөгжиж, эдийн засгийн өсөлтийн шинэ хүчин зүйл болж байна гэжээ.

Хятад улс үйлдвэрлэлийн таатай орчин бүрдүүлж, технологийн суурийг бэхжүүлэн, үйлдвэрлэлийг уялдуулан хөгжүүлж, боловсон хүчнийг бэлтгэн урамшуулж, хууль эрх зүйн хяналтаа чангатган, олон улстай хамтран ажиллахаар хичээнэ. Америк зэрэг дэлхийн улс орнуудын аж ахуйн нэгжүүд Хятадад хөрөнгө оруулж, ажил төрөл эрхлэхийг бид сайшааж, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэн, өмчийн эрх, оюуны өмчийн эрхийг хамгаална. Бид ухаалаг байр сууриар зөвшилцөл, хамтын ажиллагааны замаар асуудлыг шийдвэрлэхэд бэлэн байна. Худалдааны дайн шат ахихыг эрс эсэргүүцнэ. Худалдааны дайныг шат ахиулах нь Хятад улс, АНУ болон дэлхийн ард иргэдийн ашиг сонирхолд нийцэхгүй юм хэмээн онцоллоо. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл