Орон нутгийн цагаар 11-р сарын 11-нд Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Ли-Юань Грекийн тэргүүн хатагтай Влазиа Павлопулосын хамт Афин хотын төвийн Бенаки музейтэй танилцав.

Пэн Ли-Юань музейн түүх соёл, дурсгалт зүйлийн танилцуулгыг анхааран сонсож, Грекийн эртний уран баримал, уран зураг, хувцас зэрэг урлагийн бүтээлийг сонирхов. Пэн Ли-Юань:
- Эдгээр дурсгал Грекийн эртний урчуудын нарийн мэргэжил, бүтээлч чадварыг бүрэн харуулж, Хятад, Грекийн эртний соёл иргэншлийн гайхамшгийг таниулан, өрнө дорно эртнээс соёл, худалдаа, тээвэр зэрэг салбарт нягт харилцаатай байсныг тусгасан нь Хятад улсын санаачилсан "Бүс ба зам"-тай адилхан юм. Хятад, Грек эртний соёл иргэншил, нөлөө бүхий соёл иргэншлийг бий болгосон. Хоёр тал соёлын өвөө өвлөн уламжлах, музей хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, Хятад, Грекийн хүмүүнлэгийн салбарын солилцооны агуулгыг баяжуулан, соёл иргэншлийн хэлэлцээр, туршлага солилцоход илүү их үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэж хэллээ.



