solongonews
”Үнэн” сэтгүүлд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний ”ХКН байгуулагдсаны 95 жилийн ойн баярын үеэр хэлсэн үг” нийтлэгдэв
2021-04-16 21:33
”Үнэн” сэтгүүлд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний ”ХКН байгуулагдсаны 95 жилийн ойн баярын үеэр хэлсэн үг” гэсэн чухал нийтлэлийг нийтэлсэн байна.

   “Үнэн” сэтгүүлийн  04-р сарын 16-нд хэвлэгдсэн найм дахь дугаарт дарга Ши Жиньпиний "ХКН байгуулагдсаны 95 жилийн ойн баярын үеэр хэлсэн үг" нэртэй чухал нийтлэл хэвлэв.

  Энэ нийтлэлд Хятад улсад Коммунист нам байгуулагдсан бол гайхалтай үйл явдал юм. Энэхүү гайхалтай үйл явдал Хятадын үндэстнүүдийн орчин үеийн хөгжлийн чиглэл, үйл явцыг гүнзгий өөрчлөв. Хятадын ард түмэн, Хятад үндэстний ирээдүй, хувь тавиланг төдийгүй, дэлхийн хөгжлийн чиг хандлага, хэв маягийг гүнзгий өөрчилсөн юм. Бид нам анх байгуулагдах үеийн Хятадын коммунистуудын дайчин зан чанарыг үргэлж хадгалах ёстой, ард иргэдийн төлөө гэсэн зүрх сэтгэлийг үргэлж хадгалах ёстой гэлээ.

   Нийтлэлд түүхэн гайхамшигт үйл явцад Хятадын Коммунист Нам ард түмэндээ нягт түшиглэж, саад бэрхшээлүүдийг даван туулж, ялалт амжилтуудыг байгуулж, Хятадын үндэстнүүдэд түүхэн их хувь нэмэр оруулав. Хятадын ард түмний хэдэн мянган жилийн феодлын дарангуйлах засгаас ардчилал руу чиглэсэн их үсрэлтийг биелүүлж, Хятадын үндэстнүүдийн ард түмэн доройтон буурч байсан бол хувь заяагаа үндсээр нь өөрчилж, Хөгжил цэцэглэлт рүү чиглэсэн их үсрэлт хийв. Хятадын ард түмэн босч зогсож байсан бол баяжсан, хүчирхэг болсон агуу их үсрэлтийг биелүүлэв. Түүх ба ард түмэн үндэстний агуу их сэргэн мандалтын үйл явцыг удирдах ХКН-ийг зөв сонгосон юм, үүнийг удаан хугацаанд баримталж, хэзээ ч эргэлзэхгүй байх хэрэгтэй; Хятадын коммунист намын Хятадын ард түмнийг удирдаж нээсэн Хятадын онцлог шинжтэй социализмын замнал зөв юм. Удаан хугацаанд баримталж, хэзээ ч эргэлзэхгүй байх хэрэгтэй; ХКН ба Хятадын ард түмэн Хятадын газар нутагт үндэслэж, хүн төрөлхтний соёл иргэншлийн шилдэг ололт амжилтыг шингээж, улсын хөгжлийг бие даан хэрэгжүүлж биелүүлэх стратеги нь зөв юм. Удаан хугацаанд баримталж, хэзээ ч эргэлзэхгүй байх хэрэгтэй гэсэн байна.

 Энэ нийтлэлд мөн өнөөдөр бид Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын зорилгод түүхийн аль ч үеэс илүү ойртож, энэ зорилгодоо хүрэхэд түүхийн аль ч үеэс илүү итгэлтэй, чадвартай болж буй. Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын Хятад улсын мөрөөдлийг заавал биелүүлнэ, эрхбиш биелэх ёстой юм гэж бид бүрэн хэлж чадна гэж тэмдэглэжээ. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл