Бээжин хотноо 12-р сарын 06-нд Хятад улсын дэд дарга Ван Чишань Японы Үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулах товчооны дарга Шигеру Китамураг хүлээн авч уулзлаа.
Ван Чишань:
- Энэ оны 06-р сард Ши Жиньпин дарга ерөнхий сайд Абэ Шинзотой Осакад амжилттай уулзалт хийж, өнөөгийн болон ойрын ирээдүйн Хятад, Японы харилцааны хөгжлийн үндсэн чиг хандлагыг заасан юм. Хятад, Япон бол ойр хөрш, аль аль нь Азийн том гүрэн бөгөөд дэлхийн гол гол эдийн засгийн цогц, дотоодын хөгжлийн нүсэр хүнд дарамттай, дэлхийн энх тайван, хөгжилд чухал үүрэг хариуцлагатай юм. Хоёр тал хоёр орны удирдагчдын нийтлэг ойлголтоор удирдамж болгож, өнөөгийн байдалд тулгуурлан, алсыг харж, түүхээр өнөөдрийг сургамжлан их чиг хандлагыг тодорхой ойлгож, үр ашиг ба хор уршигтай талыг ялган, шийдэмгий байдлыг хадгалж, төлөв байдал, оюун ухаанаар Хятад, Японы харилцааг сайтар эзэмшин, хоёр орны дараагийн шатны өндөр зиндааны харилцаанд эерэг уур амьсгал бүрдүүлж, хоёр орны харилцаа бүх талаар шинэ эриний зүг урагшлуулах ёстой гэж хэлэв.
Шигеру Китамура:
- Ноднин жилээс хойш хоёр талт харилцаа идэвхтэй хөгжлийн чиг хандлагаа сэргээж, өндөр зиндааны харилцаа нягтарлаа. Хоёр орны удирдагчдын хойшдын харилцаа солилцоонд бүрэн сайн бэлтгэл хийж, таатай нөхцөл бүрдүүлэхэд Японы тал бэлэн байна гэж хэллээ.
