Ши Жиньпин баярын цахилгаандаа:
- Хагас зуун жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Камерун хоёр улс нь салхи шуургыг хамтдаа туулан, уламжлалт найрамдал цаг хугацаа өнгөрөх тусам улам бэхжиж ирсэн. Сүүлийн жилүүдэд хоёр орны найрсаг, хамтын ажиллагааны харилцаа эрчимтэй хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрэн, ажил хэрэгч хамтын ажиллагаа үр өгөөж сайтай байж, бие биеийнхээ төв ашиг сонирхол, чухал асуудлуудын хувьд харилцан ойлголцож, дэмжин, олон улсын болон бүс нутгийн асуудлаар нягт холбоотой байсан. Цар тахал дэгдсэнээс хойш Хятад улс нь Камерун улсыг багтаасан Африкийн орнуудтай хамтдаа байж, бие биедээ туслан, зовлон зүдүүрээ хуваалцах ахан дүүс гэдгээ харуулсан гэжээ.
