solongonews
Ши Жиньпин дарга бүх цэргийн үзэл санаа, улс төрийн хүмүүжлийн ажлын төлөөлөгчидтэй уулзав
2020-12-05 21:20
Ши Жиньпин дарга бүх цэргийн үзэл санаа, улс төрийн хүмүүжлийн ажлын төлөөлөгчидтэй уулзав.

    Синьхуа агентлагийн Бээжингийн 12-р сарын 04-ний өдрийн мэдээлснээр бүх цэргийн үзэл санаа, улс төрийн хүмүүжлийн ажлын хурал 12-р сарын 03-наас 04-ний өдрүүдэд Хятад улсын нийслэл Бээжин хотноо хуралдав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хурлын бүх төлөөлөгчидтэй  уулзаж, Намын төв хороо болон Төвийн цэргийн явдлын хорооны өмнөөс  бүх цэргийн үзэл санаа, улс төрийн хүмүүжлийн ажлын хурал хуралдсанд  баяр хүргэж, төлөөлөгдөд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.

                Энэ удаагийн бүх цэргийн үзэл санаа, улс төрийн хүмүүжлийн ажлын хурал Ши Жиньпин даргын шинэ цаг үеийн Хятад улсын онцлог бүхий соцлиазмын үзэл санаагаар жолоодлого болгож, дарга Ши Жиньпиний цэргийг хүчирхэгжүүлэх үзэл санааг гүнзгий хэрэгжүүлэв. Ши Жиньпин даргын ардын цэрэг ангийн үзэл санаа, улс төрийн хүмүүжлийн ажлыг чангатган сайжруулах тухай аль олон чухал заавар, шаардлагыг суралцан хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн цэрэг ангийн үзэл санаа, улс төрийн ажил дахь намын удирдлагыг чангатгах хүрээнд шинэ цаг үеийн ардын цэрэг ангийн үзэл санаа, улс төрийн хүмүүжлийн системийг хүчлэн байгуулж, хүмүүжлийн ойлголт, агуулга, арга барил, хүчин чадал ба дүрэм тогтоолыг шинэчлэн, шинэ цаг үеийн ардын цэрэг ангийн үзэл санаа, улс төрийн хүмүүжлийн шинэ байдлыг үүдхээр чармайж, цэргийг хүчирхэгжүүлэх үйлсийг сайжруулахад бат чанга үзэл санаа, улс төрийн баталгаа хангасан байна.

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл