Саяхан өндөрлөсөн энэ "хаврын болзоо" хүмүүсийн зүрх сэтгэлд мартагдашгүй олон сайхан дурсамж үлдээлээ. Сэтгэл догдлуулсан тэр олон үйл явдал, бахархахаар дүр зургууд бидэнд маргааш өөд тэмүүлэх урам зориг, итгэл бишрэлийг төрүүлсэн юм.
Энэ жилийн "Хоёр чуулган"-ы үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний "Орон нутгийн баг"-т өнгөрүүлсэн хором мөч бүхэн хүмүүст гүн сэтгэгдэл үлдээлээ. "Боловсролын эдгээр асуудлыг хамтдаа хэлэлцье", "Би Юй Шүд их санаа тавьдаг”, "Тосгоны иргэдийн цахилгаан халаалттай ханз ямар байдаг вэ" зэрэг сэдэвт ярианууд, Жөү Ижэгийн "мод огтлогч"-оос "мод хамгаалагч" болсон үйл ажиллагааг магтсан үгс бүхэн хүмүүсийн сэтгэлийг дулаацуулж, ард түмний төлөөх байр суурь, үзэл баримтлалыг нь тодруулж байсан.
Энэ жил бол "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний эхний жил. Орчин үеийн социалист орныг бүх талаар цогцлоон байгуулах шинэ аяны эхлэл. Түмэн алхмын түрүү алхам үнэтэй. Хятад улс "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн хугацаан дахь хөгжлийн эхний алхмаа хэрхэн хийх нь маш өндөр ач холбогдолтой. БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчид хууль тогтоомжийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж, үүрэг хариуцлагаа идэвхтэй үүрэн, өндөр чанартай хөгжлийг дэмжих, ард иргэдийн амьжиргааг баталгаажуулах, нийгмийн засаглал, орчин үеийн эдийн засгийн тогтолцоог боловсронгуй болгох зэрэг олон асуудлаар санал бодлоо дэвшүүлсэн байна.
"Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-г амжилттай эхлүүлж, шинэ аялалдаа гарлаа. Товлосон газраа хүрч, тогтоосон зорилгоо биелүүлэхэд үүрэг хүнд, зам хол байна. Тэнцвэргүй, хангалтгүй хөгжлийн асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх вэ? Ядуурлыг бууруулсан ололт амжилтыг бататгах ажлыг хөдөө орон нутгийн сэргэлттэй хэрхэн үр дүнтэй уялдуулах вэ? Гол салбаруудын шинэчлэлийг хэрхэн үргэлжлүүлэх вэ? Хөгжлийн шинэ хэв маягийг бий болгох үр дүнтэй замыг хэрхэн судлах вэ? Эдгээр цуврал асуултуудад сайн хариулж, илүү их хөгжилд хүрэхийн тулд бүх бүс нутаг, бүх шатны нэгж байгууллагууд хариуцлагаа чангатган, Намын Төв Хорооны төлөвлөлт, үндэсний "Хоёр чуулган"-ы үзэл баримтлалыг сайтар хэрэгжүүлж, үндэстнүүдийн ард түмний оюун билгийг нэгтгэн, бодол саналаа бодитой зүйл болгож алхам алхмаар биелүүлэх хэрэгтэй байна.
Шинэ эхлэлийн цэгээс боломж бололцоо бүгдийг ашиглан, ард түмэн сэтгэл зүрхээ нэгтгэж, гар гараасаа атган омог бахархалтай урагшилж, Хятадын үндэстний гайхалтай түүхийг бүтээн, гайхамшигт түүхийг дэлхийд дуулгая.
