Сүүлийн өдрүүдэд Төрийн Зөвлөл “Хятад улс (Шань Дүн), (Жян Сү), (Гуан Ши), (Хэ Бэй), (Юүнь Нань), (Хармөрөн)-ын Чөлөөт худалдааны туршилтын орны ерөнхий төсөл” (цаашид “ерөнхий төсөл” гэнэ)-ийг хэвлэн түгээгээд байна.
“Ерөнхий төсөл”-д Шань Дүн, Жян Сү, Гуан Ши, Хэ Бэй, Юүнь Нань, Хармөрөн зэрэг 6 муж оронд Чөлөөт худалдааны туршилтын орон байгуулах бол Намын төв хороо, Төрийн зөвлөлөөс тогтоосон чухал их шийдвэрт бодлого юм. Шинэ цаг үед өөрчлөлт нээлтийг ахиулах стратегийн бодлогын арга хэмжээ болно. Дарга Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социализмын үзэл баримтлалаар удирдлага болгож, намын XIX их хурал ба XIX удаагийн төв хорооны хоёр, гуравдугаар бүгд хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, шинэ хөгжлийн ойлголтыг баримтлан чанар сайтай хөгжлийг баримталж, улсын чухал том стратегийн бодлогод санаачилгаараа үйлчлэх, түүнтэй уялдан, Чөлөөт худалдааны туршилтын орныг шинэ цаг үеийн өөрчлөлт нээлтийн шинэ өндөрлөг газар болгон бүтээн байгуулах хэрэгтэй гэсэн зааварчилгаа гаргасан байна.
