Дарга Ши Жиньпин:
- Хятад, Сьерра Леоны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Хагас зууны туршид олон улсын байдал хэрхэн өөрчлөгдөж байсан ч Хятад, Сьерра Леон нь үндсэн ашиг сонирхол, чухал асуудлуудтай холбогдсон асуудлаар бие биеэ дэмжиж, эбола, цар тахал зэрэг онцгой байдлын үед хамтдаа байсаар ирсэн. Хоёр тал улс төрийн харилцан итгэлцлийг өндөр түвшинд баримталсаар ирсэн сайн ах дүүс, сайн найзууд юм.
Хятад улс Сьерра Леон улстай хамтран цар тахлын эсрэг тэмцэж, тус дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Мөн Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын хүрээнд уялдаатай хамтран ажиллаж, чуулга уулзалтын Бээжин дэх дээд хэмжээний уулзалтын үр дүнг сайтар хэрэгжүүлнэ гэж хэлсэн байна.
