Синьхуа агентлагийн Бээжингийн 10 дугаар сарын 28-ы өдрийн цахилгаан мэдээ\Сурвалжлагч Вэнь Шин\ Энэ сарын 28-нд Хятадын Гадаад хэргийн яамнаас Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь уулзалтад оролцон, Узбекистанд албан ёсны айлчлал хийж, Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын цуврал уулзалтад оролцон, Тайланд улсад албан ёсны айлчлал хийх тухай дотоод гадаадын сэтгүүлчдийн уулзлалт зохион байгууллаа.
Энэ үеэр Гадаад хэргийн сайдын туслах Чэнь Шяодүн, Худалдааны сайдын туслах Ли Чэнган нар нөхцөл байдлын тухай танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. ШХАБ-ын Ерөнхий сайдын уулзалтын үеэр Ерөнхий сайд Ли Кэчян Ши Жиньпингийн шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг танилцуулж, БНХАУ-ын байгуулагдсан 70 жилийн хугацаан дахь бүтээн байгуулалтын ололт амжилтын туршлагаас хуваалцаж, Бишкекийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг тодруулан, улс орнуудын эв нэгдэл, харилцан итгэлцийг нэмэгдүүлж, "Нэг бүс-Нэг зам" санаачилгын бүтээн байгуулалт болон эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэл, харилцан холболт, санхүү, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллах тал дээр санал бодлоо солилцоно.
Ерөнхий сайд Ли Кэчян Узбекистан улсад айлчлах үеэрээ хоёр орны төрийн тэргүүн нарын зөвшилцлийг хэрэгжүүлэх, Хятад, Узбекистаны харилцааны хөгжлийг ахиулах, анхаарал хандуулж буй нийтлэг олон улсын болон бүс нутгийн асуудлаар Узбекистантай санал солилцох юм. Хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, технологи, гааль зэрэг салбарыг хамарсан хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээ байгуулна.
Ерөнхий сайд Ли Кэчян Тайландад хийх айлчлалынхаа үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар тус улсын удирдагчидтай харилцан санал солилцоно. Хоёр тал хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан хэвлэлийн мэдэгдэл гаргаж, шинжлэх ухаан, технологи, цахим худалдаа зэрэг салбарт хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах аж.
