
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, Өвөр Монголын Өөртөө Засах Орны тэргүүлэгч Бү Шяолинь 12-р сарын 05-нд Ордос хотын Отог хошуунд айлчилж, Аржай агуйг хамгаалалтад авч байгаа байдалтай танилцав.
Аржай агуй нь тэгш оройтой хүрэн улаан чулуурхаг ууланд байрлан уулын орой дээр Аржай агуйн сүм байсан бөгөөд 1600 гаруй жилийн түүхтэй юм. ӨМӨЗО-ы бүс нутагт олдсон хамгийн том агуйн байгуулалт болно. Барилгын цогцолбор нь сүм хийд, агуйн барилгууд, хадны баримал, ханын зураг, баримал, цол хэргэм зэргийг нэгтгэсэн буддын шашны урлагийн эрдэнэсийн сан юм. Агуйн Төвөд, Уйгар, Монгол цол хэргэмүүд нь эртний олон үндэстний соёлын солилцоог тусган, түүх, соёл, урлагийн өндөр үнэ цэнийг хадгална.
Бү Шяолинь агуйд очин ханын зургийн өнөөгийн нөхцөл байдлыг ажиглан агуйн хамгаалалт, сэргээн засварлалтын ажил, эрдэм шинжилгээний ажил, буурийг хамгаалах төлөвлөгөөний төлөвлөлт, боловсруулалттай танилцахын зэрэгцээ Аржай агуйг бүхэлд нь хамгаалах, археологийн малтлага, судалгаа хийх, соёлын агуулгыг уудлан, агуйн түүхэн ба соёлын үнэ цэнийг бүрэн хөгжүүлэхийг шаардсан байна.
Бү Шяолинь хэлэхдээ: Агуйн сүм хийдийн хамгаалалт, ашиглалтыг бэхжүүлэх нь Хятадын уламжлалт соёлыг өвлүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Дарга Ши Жиньпиний соёлын дурсгалт зүйлсийн талаарх ажлын цуврал чухал яриаг сайтар хэрэгжүүлж, Төрийн Зөвлөлийн Ерөнхий газрын агуйн сүм хийдүүдийн хамгаалалт, ашиглалтыг бэхжүүлэх ажлын удирдамжийг сайн хэрэгжүүлэн, археологийн ажил, түүхэн судалгааны ажлыг бэхжүүлэх, агуй сүм хийд зэрэг түүх, соёлын өвийг хамгаалах, өвлүүлэх, бүхэлд нь баяжуулан, нийгмийн түүх, соёлыг тэтгэж, хүмүүсийг түүхээр хүмүүжүүлэх үүргийг гүйцэтгэж, өөртөө итгэх итгэлийг дээшлүүлэхэд илүү хүчтэй дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэв.
Бү Шяолинь Аржай агуйн хамгаалалтын ажилтай танилцав
2020-12-07 15:40
Бү Шяолинь Аржай агуйн хамгаалалтын ажилтай танилцав.
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
