Хятад улсын дарга Ши Жиньпин 05 дугаар сарын 06-ны өдөр Хятадын олон улсын хэрэглээний бараа бүтээгдэхүүний анхдугаар экспод баярын цахилгаан илгээжээ.
Дарга Ши Жиньпин баярын цахилгаандаа: Хятад улс олон улсын хэрэглээний бараа бүтээгдэхүүний анхдугаар экспо зохион байгуулж, дэлхийн чанартай хэрэглээний бараа бүтээгдэхүүний солилцоонд индэр хангасан нь дэлхийн улс орнууд Хятадын зах зээлийн боломжийг хуваалцах ба дэлхийн эдийн засгийн сэргэлтэд ашигтай , мөн Хятад улс дэлхий нийтэд илүү олон чанар сайтай бараа бүтээгдэхүүн хангахад ашигтай гэсэн байна.
Хятадын олон улсын хэрэглээний бараа бүтээгдэхүүний анхдугаар экспо мөн өдөр Хайнань мужийн Хайкөү хотод нээгдэв. Хятадын Худалдааны яам, Хайнань мужийн Ардын засгийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд үзэсгэлэнгийн нийт талбай нь 80,000 хавтгай дөрвөлжин метр талбайтай, гадаад дотоодын 1500 шахам аж ахуйн нэгж, 70 гаруй улс орон, бүс нутгаас хүрэлцэн ирж оролцож байгаа аж.
